Бидний эргэн тойронд буй бүхий л харилцааг бидний өөрсдөдөө ханддаг хандлагын тусгал хэмээн үзэж болно. Бүхий л шийдвэр, хариуцлага таны гарт байдаг. Бидэнд ямар нэгэн зүйл таалагдахгүй бол бусдад ч үүнийг дамжуулж эхэлдэг. 

Өөрийгөө хүндэлдэггүйг илтгэх 12 шинж тэмдгийг танд хүргэж байна.


12. Та “галзуу”

Амьдрал бол бидний бодлыг харуулж байдаг толь юм. Та хэн нэгэн рүү дайрч байх үед та өөрийнхөө сүүдрийг олж хардаг гэдгийг сана. Тиймээс өөрийн хэлсэн бүх муу муухай зүйлсийг буцааж ав. Бид бусдыг шүүмжилж байх үедээ зөвхөн өөрсдийгөө үймүүлэхээс гадна өөр хэн нэгнийг өвтгөж байдаг юм.


11. Танд бусдын зөвшөөрөл хэрэгтэй

Бидэнд ямар нэгэн зүйл дутагдах үед бид анхаарал хандуулж, бусдаас ямар нэгэн зүйл асуудаг. Таны энэ дэлхийд хайж буй зүйл бол таны дотор буй юм. Та хариулт авахыг хүссэн зүйлийнхээ хариултыг өөрөө аль хэдийн мэдэж байдаг. Өөрийгөө өөрийн стандартын дагуу үнэлж, өндөр зорилго тавь.


10. Та өөрийгөө сүүлчийн байранд тавьдаг

Та бусдад тусалж, тэдэнд баяр баясгалан өгөхийг хүсдэг. Гэхдээ хэзээ ч өөрийгөө орхигдуулж, гаргуунд гаргаж болохгүй гэдгийг сана. 


9. Та үргэлж өөрт таалагдахгүй зүйлийг хийдэг

Ажил ч бай, амьдрал ч бай, харилцаа ч бай танд таалагддаггүй зүйлс танд сэтгэл зүйн болон сэтгэл санааны сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Хэрэв та ямар нэгэн гацаанд орсон мэт санагдаж байгаа бол түүнээсээ гарах цаг аль хэдийн болжээ.


8. Та уурладаг

Уур хилэн бол та ямар нэгэн зүйлийг өөрчлөх цаг болсон гэдгийг илтгэж буй дохио юм. Уур гэж юу вэ? Хаанаас ирдэг вэ? Маш олон шалтганаас үүсэж болдог. Жишээлбэл, таны болж бүй үйл явдалд сэтгэл хангалуун бус байдлыг илтгэж байгаа юм.


7. Та бусдад өөрийн амьдралын талаар хэт их ярихыг зөвшөөрдөг

Эцэг эх, найз нөхөд, ажлын хамтрагчид гээд л бид маш олон хүнээс зөвлөгөө авдаг. Зөвхөн та ямарваа нэгэн шийдвэрийг гаргадаг гэдгийг сана. Энэ бол таны амьдрал.


6. Та ашигтай байдлын тулд худал хэлдэг

Хамгийн жижиг худал ч гэсэн таны өөрт итгэлгүй байдлыг тусгал юм. Хэн нэгний анхаарлыг татахын тулд өөрийгөө доош нь хийж, худал хэлээрэй.


5. Та өөрийн сэтгэл хөдлөлөө нуудаг

Залуу байх үеэсээ би сэтгэл хөдлөл, мэдрэмжээ тус тусад нь авч үздэг байсан. Миний сэтгэл хөдлөл намайг өвчтэй эсвэл гомдол тээх үед үндэс болж байдаг гэдгийг би ойлгосон. Гэхдээ өөрийн сэтгэл хөдлөлийг нуухыг оролдох үед бид өөрсийн зөн совин, зөн билэгээ алж байдаг бөгөөд сайн, муу зүйл гэж юу вэ гэдгийг мартдаг.


4. Та сайн, мууг ялгаж чаддаггүй

Та дүүрэн аягтаай усанд ус нэмж чадахгүй. Бид өнгөрсөн туршлага сэтгэл зүйн, сэтгэл санааны байдлаа тавьж явуулж чадахгүй бол дахин муу зүйл болоход хүлээж авч чадахгүй хэмээн боддог. Гэтэл бид өөрсдийн амьдралд ирж буй асуудал, зовлонг бодитоор хүлээж авч, зугтахгүй байх юм бол бид тэднээс дороо салах болно гэдгийг сана.


3. Тавгүй байх

Амьдрал бол суралцаж, өсөх үйл явц юм. Бид өмнө нь мэдэхгүй байсан боловч одоо мэдэж буйгаа хүлээн зөвшөөрч, уучилж чадвал бид өөрсдийгөө байгаагаар нь хүлээж авч, ачааг суллаж өгдөг.


2. Та өөрийн зөн совиндоо итгэдэггүй

Бид бүгд өөрийн зөн совин, зөн билэгтэй. Дотоод дуу хоолой бидэнд үргэлж ямар нэгэн хариулт, шийдвэрийг гаргахад тус болж байдаг. Гэхдээ мэдээж түүнийг дагах үгүй нь хувь хүний сонголт юм.


1.Та өөрийн зүрх сэтгэлээ сонсдоггүй

Таны зүрх сэтгэл оюун ухаанаас тань өмнө таны мэдрэмжийг мэдэж, боловсруулсан байдаг. Та аливаа асуудалд үргэлж дотоод түлхэц авч байх болно. Тиймээс зүрх сэтгэлээ сонсож, дагаж сур.