Уурлаж, бухимдсан үедээ алхах нь аспирин уусантай ижил үр дүнтэй

Дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь сэтгэл түгших эмгэг,  сэтгэл гутрал зэрэг сэтгэл зүйн хямралыг бууруулдаг байна.

Энэ талаарх судалгааг АНУ-ын сэтгэл судлаачид хийжээ. Эрдэмтдийн үзэж буйгаар сэтгэл түгшсэн үедээ 10 минут алхвал энгийн үед 45 минутын турш дасгал хийсэнтэй адил үр дүнтэй гэнэ.

Мөн аль болох хурдан алхах нь толгой өвдөхөд аспирин уухтай л адил үйлчилгээтэй гэж онцолжээ.

Урт хугацаанд тогтмол дасгал хийдэг хүмүүсийг дасгал хийдэггүй хүмүүстэй харьцуулахад  сэтгэл зүйн хямралд орох магадлал 25 хувиар бага байсан аж.

Сонирхуулахад стресс, айдас түгшүүр нь бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг боловч жил ирэх тусам энэ төрлийн сэтгэл зүйн эмгэг нэмэгдсээр байгаа юм. 

АНУ-д гэхэд 40 сая гаруй хүн сэтгэл түгших эмгэгээс болж сэтгэцийн эмгэгтэй болсон гэсэн статистик баримт бий.

Дасгал нь стрессийг илүү сайн даван туулахад нь тархинд туслах замаар сэтгэцийн эрүүл мэндийг дэмждэг.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.