Бид амьдарсаар... 

Өдөр бүр төгс биш. Хэн нэгэн өөрөөс тань үзэсгэлэнтэй, хэн нэгэн илүү ажил хийдэг, хэн нэгэн маш олон найзтай мэт санагддаг. Гэхдээ таны санаа зовнидог эдгээр зүйлс таныг бусдаас илүү болгодоггүй. Харин таныг аз жаргалгүй болгодог.

Үүнээс гарах гарц бий юу? Мэдээж байгаа. Маш энгийн гарц. Бусдад юу байна гэдгийг март. Учир нь таныг гайхшруулдаг зүйлс өөрт тань байдаг. Та зүгээр л үүнийг ойлголгүй бусдын тод гэрэлтэй цонхыг харахыг хүсдэг. Үүний үр дүнд бид өөрсдийн амьдралаар амьдарч чадахгүйгээр үргэлж өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулж байдаг. Бусдыг харахаа боль. Зөвхөн өөрийн амьдралдаа анхаарлаа хандуул.

Таны талаар хэн нэгэн юу гэж бодож, юу гэж хэлсэн тухай санаа зовнихоо боль. Тэглээ гээд та өөртөө өмнөхөөсөө илүү итгэлтэй болохгүй. Зөвхөн танд зориулагдсан өөрийн ертөнцийг нээ. Бусдын амжилт ололтын араас бүү шуна. Та өөрийн гэсэн амжилтыг гаргах болно.

Өдөр бүрийг тодорхойлдог зүйл бол зөвхөн таны амжилт юм. Бусдын аз жаргалыг бүү хуулбарла. Бүтэн амьдралаар амьдарна гэдэг бол өөрт юу чухал, юу чухал биш гэдгийг мэдэж амьдрах юм. Мөн өөрийн үнэт цагийг хий дэмий, хоосон зүйлд зарцуулахыг хэлэхгүй.

Өөрийн дутагдал дээр бус давуу тал дээр төвлөр. Та өөрийн хийж чаддаггүй зүйлсдээ анхаарал хандуулах хэрэггүй. Бид бүгд төгс биш. Өөрийн дутагдлыг арилгана гэж хэзээ ч байхгүй. Гэхдээ та өөрийгөө ямар их давуу талтай гэдгийг мэдэх үү? Өөр хэн нэгэн болох гэж хичээх хэрэггүй. Хамгийн гол нь бусдаас илүү юуг хийж чадаж байгаа гэдгээ ол. Өөрийн давуу талыг олж, түүнийг хөгжүүлж, сул талуудаа нөх.


#1. Өөрийн чадвараа үнэл

Бусдыг гайхшруулж, бусдад таалагдахгүй мэргэжил сонгосондоо бүү харамс. Энэ бол зөвхөн таны амьдрал, таны шийдвэр. Бид бусад юу гэж хэлэх бол, юу гэж хүлээж авах бол гэдгээс хамгийн их санаа зовж байдаг. Гэхдээ энэ нь ямар ч хамаагүй зүйл юм. Тэд өөр өөрийн гэсэн замтай, харин та өөрийн замтай. Өөрийн зөв гэж бодсоноороо амьдар.

Өмнө нь харагдаж байгаагүй, ер бусын зүйлсийг хийхийг хүсэж байгаа бол таныг шүүмжлэл дагах болно гэдгийг сана. Гэхдээ энэ нь таныг замаасаа хазайлгах ёсгүй.


#2. Өөрийнхөөрөө байж, өөрийн замаар яв

Шинэ шийдвэр, шинэ замаар явахдаа бэлэн бай. Таны оюун санаа үргэлж шинэ соргог зүйлсэд бэлэн байх ёстой. Бусдаас ялгарахаас бүү санаа зов. Өглөөнөөс орой болтол хүн зөвхөн өөртөө цагийг зарцуулж, завгүй байдаг.


#3. Өөрийгөө хэн гэдгийг олж мэд, өөрийгөө бүү өөрчил

Таны хэн гэдгийг бусад хүн батлахыг бүү хүлээ. Хэн ч таныг үнэлж, дүгнэхгүй. Учир нь таны өөрийгөө үнэлэх үнэлэмж бусдаас хамааралтай байж болохгүй.

Танд таны амьдрал таалагдахгүй байна уу? Тэгвэл түүнийг өөрчил. Таны амьдрал зөвхөн таны буруугаас болж зогсонги байдалд орсон. Он жилүүд өнгөрсөөр..Харин та хэдэн жилийн өмнөх шигээ байсаар л байна уу? Тийм бол санаа зовохоо больж, шинээр, жинхэнэ амьдралаар амьдарч эхлэх цаг болсон.