Оны эхний 29.7 сая эх малын 74.5 хувь буюу 22.0 сая 152.9 мянган хээлтэгч төллөж 21.0 сая 609.5 мянган төл бойжиж байна. 

Төл бойжилт 98.0 хувьтай байна. Том малын зүй бусын хорогдол 595.3 мянга болж оны эхний нийт малын 0.90 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Увс, Ховд аймгууд оны эхний нийт малын 3-аас илүү хувийг эзэлжээ.

Бэлчээрийн ургамал ургалтын байдал Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар сайн, харин Говьсүмбэр, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дундговь, Дорноговийн зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч ургалт муу, бусад нутагт ургалтын байдал дунд зэрэг (3 дугаар зураг) байна. 

Өөрөөр хэлбэл бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгийн 30 гаруй хувьд сайн, 60 гаруй хувьд дунд, 10 гаруй хувьд муу байгаа нь өмнөх жилтэй харьцуулахад сайн нь 10 хувиар, дунд нь 40-50 хувиар илүү байна.