Вакцины I тунгаа хийлгээгүй 200 мянга орчим иргэн байна

Өнгөрсөн хоногт 52,148 хүн коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагджээ.

Тодруулбал, Улаанбаатар хотод 14,000 гаруй хүн вакцины хоёрдугаар тунг хийлгэсэн бол 900 орчим хүн нэгдүгээр тунг хийлгэсэн байна. Харин орон нутагт 36,607 вакцинд хамрагдсаны дийлэнх нь хоёрдугаар тунг хийлгэсэн байна.

Ингэснээр улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины эхний тун хийлгэсэн хүний тоо 1,854,643 болоод байна. Энэ нь нийт вакцинд хамрагдах ёстой иргэдийн 89.9 хувийг эзэлж байна. Үүнээс 1,229,228 хүн буюу 59.5 хувь нь бүрэн тунг хийлгэжээ.

Монгол Улс долдугаар сарын 1-н гэхэд 18-аас дээш насны 2,067,292 хүн дархаажуулахаар төлөвлөсөн. Тэгвэл өнөөдрийн байдлаар 200,000 орчим иргэн коронавирусийн эсрэг вакцинд огт хамрагдаагүй байна гэсэн үг хэмээн ЭМЯ-ны өнөөдрийн хурлаар онцлов.

Улаанбаатар хотын хувьд 948,808 хүн вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн бол 723,582 хүн хоёрдугаар тунг аваад байгаа юм.

Харин хөдөө орон нутагт 905,835 хүн нэгдүгээр тундаа хамрагдсан бол хоёрдугаар тунг хийлгэсэн хүний тоо 505,646 болжээ.

Холбоотой сэдвүүд

вакцинжуулалт коронавирус

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.