Пост импрессионизмийн анхдагч, Винсент Ван Гог нь амьдралынхаа туршид туршид 2000 гаруй бүтээл туурьвижээ. Алдартай наран цэцгийн үзэсгэлэнт хөрөг зургаас эхлээд уран бүтээлчийн олон бүтээл өнөөдөр дэлхий даяар урлагийн таашаалыг бидэнд бэлэглэсээр ирсэн юм. Түүний үлдээсэн уран бүтээлийг дахин олны таашаалд хүргэхээр Амстердам хотын Ван Гогийн музей Vans кейтний брэндтэй хамтран цөөн тоогоор хэвлэмэл принттэй хувцасыг үйлдвэрлэсэн байна. Уг коллекцод зураачийн нийтэд таашагдсан бүтээлүүд кейт, подволк, хүрэм зэрэгт хэвлэгдэн энэ сарын 3 наас нийтэд зарагдаж эхлэх гэнэ. 

Vans-ийн дизайнерууд эдгээр гутал хувцсан дээр Ван Гогын уран бүтээлийн нарийн деталуудаас гадна зарим гар бичмэлийг оруулах гэнэ. Бүх хувцас болон чимэглэл нь түүний бүтээлийг тайлбарласан шошготой дагалдаж ирэх юм байна.

"Бид Ван Гог музей болон Vans коллекцийг гаргах гэж байгаадаа баяртай байна. Винсент Ван Гогын амьдрал, ажил хэргийг баяжуулж, хүмүүст урам зориг өгөх, олон хүмүүст хүртээмжтэй байлгахаар зорилго тавин ажиллаж  байна" гэж Адриан Дёсселманн Ван Гогийн музейн захирал энэ тухай мэдэгджээ. Мөн дэлхийн урлагын бүтээлийг олон нийтэд музейгээс гадуур толилуулах болсон нь маш оновчтой санаа юм хэмээн нэмж хэлжээ. Тус коллекцийн орлогоос зохих хэмжээний орлогыг музейд хандивлан уран зургийн үзэгслэнгүүдийг улам өргөжүүлэхэд зарцуулах гэнэ.