КАРАКАС. /Риа Новости/. Венесуэлийн эрх баригчид Бразилтай залгаа хуурай замын хилээ дахин нээх шийдвэр гаргажээ. Энэ тухай Венесуэлийн эдийн засаг болон сангийн асуудал эрхэлсэн Дэд ерөнхийлөгч Тарек эль-Айссами мэдэгдсэн байна.


“Түүнчлэн Венесуэл улс Аруба аралтай залгаа тэнгисийн болон агаарын хилээ нээх болно. Венесуэлийн ард иргэд, төрийн байгууллагуудад халдах зорилгоор цэрэгжсэн бүлэглэлүүдэд дайсагнасан уриалга гаргах, тусламж үзүүлэхээ зогсоох хүртэл Колумбтай залгаа болон Кюрасао, Бонайре арлуудтай залгаа хилээ нээхгүй” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 



Бразил болон Колумбтай залгаа хуурай замын хил болон Карибын тэнгист байрладаг Аруба, Кюрасао, Бонэйр арлуудтай залгаа агаарын хилээ бүрэн хаахыг Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өнгөрсөн 2 дугаар сарын сүүлчээр үүрэг болгосон юм. Венесуэлийн сөрөг хүчин гадаадын хүмүүнлэгийн тусламжийг хүргэх бодолтой байгаа тухайгаа мэдэгдсэний дараа тэрбээр ийм шийдвэр гаргасан юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг