Бүгд Найрамдах Социалис Вьетнам улсын Ерөнхий сайдын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрээр тус улсад цахим визээр нэвтрэх боломжтой улсын жагсаалтыг шинэчлэн баталжээ.

2017 онд нийт 40 улсын (Монгол Улс хамаарна) иргэдэд цахим виз олгож байсныг уг шийдвэрээр гадаадын 80 улсын иргэнийг хамруулах, цахим визтэй иргэдийг нэвтрүүлэх хуурай замын болон усан замын хилийн боомтыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Ингэснээр цахим визтэй гадаадын иргэд Вьетнамын 8 нисэх онгоцны буудал, хуурай замын 16 хилийн боомт, 13 усан замын боомтоор нэвтрэх боломжтой болжээ. Уг шийдвэр нь ирэх 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм. 

Холбогдох жагсаалтыг ЭНД дарж харна уу.

Цахим визийг https://www.immigration.gov.vn, https://www.xuatnhapcanh.gov.vn/ цахим сайтаар захиална.


Эх сурвалж: Гадаад харилцааны яам, Консулын газар