Х.Оргил
02 сарын 10, 2019
Эрүүл мэндийн даатгалаар элэгний B, С ВИРУС-ийн ачаалал тоолох шинжилгээг хийлгэхдээ анхаарах зүйлийг Интермед эмнэлэг зөвлөж байна.
Нийтлэг асуултууд:
-Вирус илрүүлэх шинжилгээг хаана яаж өгөх вэ?
- Элэгний B, C вирусийн ачаалал тоолох шинжилгээ хийх 2018 оны сонгон шалгаруулалтад тэнцсэн лабораториудад өгөх боломжтой. https://www.ndaatgal.mn/v1/emdfile/lab.pdf
-Өмнө нь харьяа эмнэлгээсээ өөр хувийн эмнэлэгт илрүүлэх шинжилгээ өгөөд вирус илэрсэн хариу авч байсан ба одоо тоолуулах хүсэлтэй байгаа юм. Заавал харьяа эмнэлгийнхээ эрх бүхий эмчээс бичиг авч очих ёстой юу?
- Тэр тохиолдолд та дүүргийнхээ эсвэл манай эмнэлгийн(төлбөртэй) элэгний С вирусийн эсрэг эмийн жор бичих эрхтэй нэр бүхий эмчид үзүүлж өөрийн мэдээллийг "цахим мэдээллийн сан"-д бүртгүүлсэн байх шаардлагатай.
-Танай дээр шинжилгээ өгөхөөр очсон чинь миний мэдээлэл цахим мэдээллийн санд байхгүй тохиолдолд яах вэ? Танай эмнэлгийн эмчид үзүүлж мэдээллээ оруулж болох уу?
- Та эмчид үзүүлэх цаг аван эмчтэй уулзаж өөрийн мэдээллийг цахим мэдээллийн санд оруулуулж болно. Гэхдээ эмчийн үзлэгийн төлбөрийг ЭМД-аас хөнгөлөхгүй. Мөн та дүүргийнхээ эмнэлгийн эрх бүхий эмчид хандах боломжтой.
-Надад вирус байгаа эсэхийг мэдэхгүй байна. Вирусээ тоолуулж болох уу?
- Вирус тоолуулах шинжилгээ өгөхийн өмнө та эхлээд өөрийн харьяа өрх, сумын эмнэлэг дээр вирус илрүүлэх шинжилгээ өгөх ба хэрэв илэрсэн тохиолдолд ЭМД-аар үнэ төлбөргүй тоолуулах боломжтой.
-Хэдэн насныхан тоолуулах боломжтой вэ?
- 15-65 насны ЭМД-аа төлсөн Монгол Улсын иргэн вирус тоолох шинжилгээг амьдралын туршид 2 удаа үнэ төлбөргүй хийлгэх эрхтэй.
-Би дүүргийн эмнэлгээр дамжиж шинжилгээ өгөлгүйгээр шууд очоод илрүүлэх шинжилгээгээ өгөөд дараа нь тоолуулж болох уу?
- Болно. Тэр тохиолдолд ЭМД-аас илрүүлэх шинжилгээний төлбөрийг даахгүй. Та эхлээд манай эмнэлэг дээр ирэн илрүүлэх шинжилгээ өгөх ба С вирус илэрсэн тохиолдолд ЭМД-аас үнэ төлбөргүй тоолуулж болно.
-Би өмнө нь хувиараа шинжилгээ өгөөд С вирустэй гэсэн хариу авч байсан. Эмчилгээ хийлгэхийн өмнө нэг удаа тоолуулсан. Одоо дахиад тоолуулж болох уу?
- Болно. ЭМД-аас B, С вирус тоолох шинжилгээг амьдралын туршид 2 удаа үнэ төлбөргүй хийлгэж болно. Мөн таны ЭМД-аас авсан үйлчилгээний нийт төлбөр 2,000,000₮-с давсан байж болохгүй.
-B, С вирус тоолуулах шинжилгээг хэзээ өгч болох вэ? Хариу нь хэд дэх өдөр гарах вэ?
- Шинжилгээг Мягмар, Лхагва гарагийн 08:00-17:00, Пүрэв гарагийн 08:00-10:00 цагийн хооронд өгөх боломжтой. Шинжилгээний хариу зөвхөн Баасан гарагийн 08:00 - 17:00 цагийн хооронд олгоно.
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.23] ・ 2022.08.04 Хариулах
Өрхийн эмнэлэгт өгсөн шинжилгээгээр в, с вирустэй гэж гарсан. Одоо танай эмнэлэгт очоод шууд тоолуулж болох уу?
Зочин [202.179.21.206] ・ 2020.09.30 Хариулах
Амьдралын туршид 2 удаа биш, жилд 2 удаа даатгалаараа бүрэн төлүүлж тоолуулна.
Зочин [103.26.194.251] ・ 2020.04.15 Хариулах
Улсад нэг тоолуулсан хоёр дахь удаагаа тоолуулах гээд улсын эмнэлэгээр шинжилгээг явуултал хотоос хариу ирээгүй учрыг лавлахад дархан саран клиник эмнэлэгээр төлбөрөө өгч хувиараа тооллуулсаныг үнэгүй тоолсон гэж бүртгэсэн байсан одоо яах ёстой билээ
Зочин [202.179.21.206] ・ 2020.09.30 Хариулах
Баимт бий бол эрүүл мэндийн даатгалын газар хэл/бич. Жилд 2 удаа үнэгүй тоолуулж буй. 6 сарын зайтай. Эхлээд улсын эмнэлэгт халдвартын эмч дээр цаг авч уулз.
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай