Х.Оргил
04 сарын 15, 2022
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський Оросын газрын тосноос татгалзаагүй Европын орнуудыг “хүмүүсийн урсгасан цусаар мөнгө олж байна “ хэмээн шүүмжилжээ.
Тэрээр BBC агентлагт өгсөн ярилцлагадаа ОХУ болон Унгар улсыг онцолж, эрчим хүчний хүрээнд тогтоож буй хоригуудыг зөрчиж байна хэмээн буруутгасан юм.
Түүнчлэн ноён Зеленський улс орнуудыг Украинд зэр зэвсэг нийлүүлэхийг уриалж, олон улсаас ирж байгаа зэвсгийн тусламж Оросын довтолгоог саармагжуулахад хангалттай хурдан ирэхгүй байна хэмээжээ. Түүний хэлснээр, “АНУ, Их Британи болоод Европын зарим орон бидэнд туслахыг оролдож, тусалж ч байгаа. Гэхдээ бидэнд тусламж аль болох л түргэн ирэх хэрэгтэй байна. Бүр тодруулбал, одоо бидэнд тусламж явуулах хэрэгтэй байна” гэсэн юм.
Сүүлийн долоо хоногуудад Оросын цэргүүд Украины Киев болоод бусад том хотоос гарсан ч тэднийг улсын зүүн, өмнөд хэсгүүд рүү чиглэж байна гэх түгшүүр байгаа ажээ.
Ярилцлагын төгсгөлд тэрээр, “Тэд биднийг устгаж болно. Гэхдээ бид хариуг нь барих болно.” хэмээсэн байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.