Я.Буянжаргал: Туршлага солилцох, түргэвчилсэн оношлуур нийлүүлэх хүсэлт тавих багийг ОХУ руу явуулна

Б.Баясгалан
03 сарын 04, 2020

Шинэ коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яам өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энд дарж уншина уу.

Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Герман улсаас ирсэн ДЭМБ-ын зөвлөх баг ХӨСҮТ, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, нийслэлийн нэгдсэн эмнэлгүүд, өрхийн эмнэлгүүдэд ажиллаж байна. Цаашид орон нутагт ажиллуулахаар төлөвлөж байна. Тэд оношлогоо эмчилгээний заавар, тохиолдлын тогтолцооны төлөвлөгөө, халдвараас сэргийлэх ажиллагаа дээр зөвлөгөө өгч ажиллаж байгаа. 

Мөн бид ОХУ-тай туршлага солилцох, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг нь суралцах, түргэвчилсэн оношлуур, эмнэлгийн бусад хэрэгслийг нийлүүлэх тал дээр хүсэлт тавихаар багийн ОХУ руу явуулахаар бэлтгэл хангасан. Тус багийг Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулж, эрчимт эмчилгээний зөвлөх, мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, тандалтын албаны нэгжийн даргыг явуулна" хэмээн мэдээллээ.

 

Холбоотой сэдвүүд

коронавирус эмя я.буянжаргал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.