12 дугаар байр – Нум
Нумын ордны бүсгүйчүүдийг найрах бараг хэрэггүй. Оргилуун дарс задалж, баяраа тэмдэглэх хэрэггүй. Тэдний хувьд секс танилцах шалтгаан биш. Нумын ордны бүсгүйтэй харилцаанд оросны дараагаар эрчүүд шууд орноосоо үнэт эдлэлийн дэлгүүрлүү бөгж авах гэж гүйх хэрэгтэй болно. Нумын ордны бүсгүйчүүдийг харилцаанд орохыг гуйх нь маш том гавьяа юм.
11 дүгээр байр – Хонь
11-р байранд хонины ордны эмэгтэйчүүд орж байна. Эдгээр бүсгүйчүүд эрэгтэйчүүдийн болзоонд өгдөг цэцэг (ийм юманд мөнгө үрэх гэж), соёлтой байдал (өөрийнхөө эмээд гараа өг), үнэтэй рестораны оройн хоол (тэтгэвэрийн мөнгөө авсан юм уу) зэрэг нь таалагддаггүй, харин ч бүр илүү холдуулдаг байна. Тиймээс хонины ордны бүсгүйчүүдийг урхидах, араас нь гүйх хэрэггүй. Тэд өөрсдөө урхидахыг илүүд үздэг.
10 дугаар байр – Охин
Охины ордны эмэгтэйчүүдийг өөрийн болгох гэж хичээх, ямар нэгэн зүйл ч хийх хэрэггүй. Зүгээр л түүний эрэгтэй хүнд тавигдах шаардлагыг биелүүлж чаддаг байх хэрэгтэй. Хэрэв түүний шалгуурт нийцэж байвал охины ордны бүсгүйчүүд өөрөсдөө бүгдийг хийх болно.
9 дүгээр байр – Хилэнц
Хүмүүс хилэнцийн ордны бүсгүйчүүдийг урхидах хэцүү гэж боддог. Яг үнэндээ тэднийг урхидах маш хялбар юм. Эрэгтэй хүмүүст гэж зөвлөхөд хилэнцийн ордны бүчгүйчүүдийг урхидахад хамгийн хэрэгтэй гол зүйлс бол тархи, зүрх, зориг гурав юм.
8 дугаар байр – Мэлхий
Мэлхийн ордны эмэгтэйчүүдийг яаж урхидах вэ? Энэ бол энэ дэлхийн хамгийн утгагүй асуулт. Энэ нь яг л яаж амьсгалах ёстой вэ? гэдэг асуулттай ижил юм. Зүгээр л түүнтэй гэрэл тэгээд л болоо. Өөр ямар ч арга байхгүй.
7 дугаар байр – Үхэр
Үхрийн ордны эмэгтэйчүүдийг хэрхэн урхидах жорыг тэмдэглээд аваарай. Маш энгийн, зүгээр л хөгжилтэй байх хэрэгтэй. Тэрээр хажууд байгаа залуугынхаа хажууд хэзээ ч уйдаж, гунихыг хүсдэггүй. Тэрээр хүссэн сэдвийнхээ хүрээнд ярилцахыг хүсдэг, харин залуу минь чи түүний ярьж байгаа бүхий л сэдвийг ойлгох хэрэгтэй.
6 дугаар байр – Арслан
Жагсаалтын яг төвийн байрыг арслангийн эмэгтэйчүүд эзэлж байна. Тэднийг урхидаж, өөрийн болгох маш хялбархан. Зүгээр л тэдэнд анхаарал тавьж, халамжилахад болно.
5 дугаар байр – Жинлүүр
Жагсаалтын 5 дугаар байранд жинлүүриийн ордны эмэгтэйчүүд оржээ. Жинлүүрийн ордны бүсгүйчүүд нар нь сайн боловсрол, сайн хүмүүжил, сайн сайхны мэдрэмж, хөгжилтэй залуучуудыг сонирходог. Залуу минь чи үүнд нийцэж байна уу? Тэгвэл сайн байна.
4 дүгээр байр – Ихэр
Хөнгөн ихэрийн ордны эмэгтэйчүүд бараг л эхний гурван байранд орлоо. Ихэрийн ордны эмэгтэйчүүдийг өөрийн болгоно гэдэг амаргүй зүйл. Ихэрийн ордны эмэгтэйчүүд нар нь өөрт нь сонирхолтой тохиолдолд харилцаанд ороход бэлэн байдаг. Харин чи түүний сонирхолыг татахын тулд өөрийнхөө тарихийг маш олон төрлийн мэдээлэлээр цэнэглэх хэрэгтэй болох нь дээ.
3 дугаар байр – Хумх
Гуравдугаар байр буюу хүрэл медалийг хумхын ордны эмэгтэйчүүд хүртэж байна. Хумхын ордны эмэгтэйчүүдэд залуу минь чи чин үнэнээс таалагддаг. Түүнд бэлэглэж буй бэлэг бүр, цэцэг, чиний хачин царай гээд бүхий л зүйл таалагддаг. Тэрээр дуртайяа чамтай болзоонд явж, театр орох, зүгээр л гудамжаар алхахад бэлэн. Энэ бол бүгд чин сэтгэлээсээ юм…. Бүр үнэнээсээ…
2 дугаар байр – Матар
Мөнгөн медалийг матарын ордны эмэгтэйчүүд хүртлээ. Матарын ордны эмэгтэйчүүдэд түр зуурын харилцаа хэрэггүй, харин тэдэнд урт хугацааны харилцаа хэрэгтэй. Эдгээр бүсгүйчүүд нар нь «урт удаан хугацааны турш хамт амьдарч, нэг өдөр үхнэ» гэсэн бодолтой. Гэхдээ тэрээр эхлээд өөрөө ганцаараа аз жаргалтай, удаан амьдрахыг хүсэж байгаа.
1 дүгээр байр – Загас
Нэгдүгээр байр буюу алтан медалийн эзнээр загасны ордны эмэгтэйчүүд эзэлж байна. Та бүгдийг мэдэж байгаагаар эдгээр бүсгүйчүүд нар нь хүйтэн хөндий, бодлогоширсон, дотогшоогоо нууцлагдмал байдаг. Энэ гарагийн хүн биш мэт. Тиймээс эдгээр бүсгүйчүүдийг онцгой аргаар урхидах хэрэгтэй. Гэхдээ үүнийг хэн ч мэддэггүй….мэддэггүй гэж бид мэднэ! Тэд яг л муур, хулгана шиг тоглож хөөцөлдөх дуртай. Тэгэхээр тэдэнтэй жаахан хөөцөлдөөд үз, магадгүй чамд аз таарч мэднэ.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.