Япон улс пуужингийн довтолгооноос хамгаалах систем суурилуулна

Б.Баясгалан
07 сарын 31, 2018

Умард Солонгосын баллистик пуужингийн заналхийллээс улс орноо хамгаалах зорилгоор АНУ-ын радарын системийг суурилуулахад ирэх 30 жилийн хугацаанд 4.2 тэрбум доллар зарцуулна гэж Япон мэдэгдлээ.

“Энэхүү арга хэмжээ нь Японы цэргийн хүчийг нэмэгдүүлэх хамгийн сүүлийн үеийн алхам бөгөөд Умард Солонгосын цөмийн зэвсэг, баллистик пуужингууд Японд шууд заналхийлэл учруулж байгаатай холбоотой юм” гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Исунори Онодера мэдэгджээ.

Мөн тэрбээр, АНУ-ын зэвсэг үйлдвэрлэгч “Lockheed Martin” компани “Aegis Ashore” пуужингийн довтолгооноос хамгаалах системд шаардлагатай радаруудыг суурилуулах санал дэвшүүлсэн гэж мэдэгдэв. Энэхүү хамгаалалтын систем нь нэг нь 1.21 тэрбум доллар ажээ.

Энэ радарыг суурилуулснаар манай баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах систем нэлээд сайжирна гэж тэрбээр үзэж байгаагаа мөн дурдлаа.

Харин Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Умард Солонгосын заналхийлэлтэй холбогдуулан цэргийн хүчээ нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа билээ. Өнгөрсөн сард Өмнөд Солонгос, БНХАУ, АНУ-ын удирдагчид Умард Солонгосыг чиглэсэн дипломат ажиллагаа явуулсан хэдий ч Шинзо Абэ Умардын эсрэг байр сууриа чанд сахисаар байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.