Монгол-Японы төв 2023 оны аравдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд 14 дэх удаагийн “Японд суралцах тухай мэдээллийн яармаг-2023”-ыг танхимаар зохион байгуулах гэж байна.

Тус мэдээллийн яармагт Японы улсын болон хувийн их, дээд сургуулиудын төлөөлөгчид оролцон, сургуулийнхаа танилцуулгыг хийх бөгөөд та өөрийн сонирхсон сургуулийн танилцуулгыг үзэж, ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой юм.

Мөн Япон улсад суралцахаар төлөвлөж буй монгол залууст зориулж дараахь арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм байна. Үүнд:

- Японы Элчин сайдын яамнаас засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөхөөс гадна ганцаарчилсан зөвлөгөө өгөх булан ажиллуулна.

- Монгол-Японы төвөөс улсын болон хувийн их, дээд сургуульд элсэн суралцах талаарх ерөнхий мэдээллийг хүргэж, ганцаарчилсан зөвлөгөө өгнө.

Монгол-Японы төвийн байранд тухайн өдрийн 11:00-17:00 цагт үнэ төлбөргүй болох тус мэдээллийн яармагт урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Монгол-Японы төвийн 7511-0879(Ext-1), 80650879 утас руу холбогдох, мөн Facebook event page хуудас руу орж, оролцогч сургууль бүрийн мэдээллийг авах боломжтой ажээ.