МТҮП “Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо”-той хамтран ажиллахаар боллоо

Peak.mn
03 сарын 31, 2023

“Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-той хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.Мэдээлэл технологийн үндэсний парк-ын “Цахим ур чадвар олгох төв” нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээллийн технологийн боловсрол олгох, шинэ техник технологийн мэдлэгийг хүртээмжтэй болгох, бүх нийтийн цахим боловсролыг дэмжих зорилгоор “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-той хамтран ажиллах гэрээ байгууллаа.


Санамж бичгийн хүрээнд дараах чиглэлүүдээр хамтран ажиллана.


Үүнд:

✔Бүх насны харааны бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл технологийн боловсрол олгох, дэмжих сургалт зохион байгуулах

✔Харааны бэрхшээлтэй иргэдийн асран хамгаалагчдад тусгай тоног төхөөрөмжийн /хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тоног төхөөрөмж/ зааварчилгаа, зөвлөгөө өгөх сургалт зохион байгуулах

✔Харааны бэрхшээлтэй оюутан суралцагчдийг “Дэмжих төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах


zurag_0004_Group 1 copy 3  zurag_0005_Group 1 copy 2

Холбоотой сэдвүүд

хот хот2022

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.