Бэлгийн харилцааны хямрал: Залуу хүмүүсийн бэлгийн амьдрал идэвхгүй болж байгаа нь юутай холбоотой вэ?


Өвлийн улирал нь секcийн харилцааны "оргил үе" гэж хэлж болно. Гэрлээгүй насанд хүрэгчдийн хувьд сексийн харилцаа нь “буруу зүйл биш” хэмээн Америкчууд үздэг. ХДХВ-ийн шинэ тохиолдолууд нь бусад цаг үетэй харьцуулахад хамгийн бага үзүүлэлттэй гарчээ. Мөн ихэнх эмэгтэйчүүд жирэмсэнээс хамгаалах үйлчилгээг үнэгүй авах ба 72 цагийн эмийг эмчийн жоргүй авах боломжтой болсон. Мөн сексийн талаарх мэдээллүүд илүү ил задгай болсон. Гэсэн хэдий ч Америкийн өсвөр үеийнхэн, насанд хүрсэн залуу хүмүүс сексийн харилцаанд орох нь эрс буурчээ.

Ихэнх эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид болон шашны номлогч нарийн хувьд энэ нь сайн мэдээ гэж хэлж болох ч 1991 оноос 2017 оны хоорондох Залуу хүмүүсийг эрсдлээс хамгаалах болон Эрүүл Мэндийн төвийн судалгаагаар ахлах сургуульдаа бэлгийн харилцаанд орсон сурагчдын тоо 54 хувиас 40 хувь болж буурсан үзүүлэлттэй байна. Үүний зэрэгцээ өсвөр үеийнхний жирэмслэлт хамгийн өндөр байсан үеийн үзүүлэлттэй харьцуулахад гуравны нэг хүртэл буурчээ. 1990 оноос энэхүү бууралт ажиглагдахад олон нийтээрээ cайшааж байсан бол одоо ажиглагчид магадгүй энэ өөрчлөлт нь дотно харилцаанаас зайлсхийх илүү өргөн хүрээг хамарсан шинж тэмдгийн илрэл байх гэж үзэж байна.

Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд Сан Диего мужийн Их сургуулийн сэтгэл судлаач профессор Жин М Твенг судалгаа хийж, Америкчуудын сексийн амьдрал яагаад уналтанд орж болзошгүйг тайлбарлажээ. Сэтгүүлийн нийтлэл, түүний хамгийн сүүлийн үеийн “iGen” номонд, "Одоогийн залуу насанд хүрэгчид өмнөх хоёр үеийн гишүүдээс цөөн тооны секс хамтрагчтай болох талаар бичсэн байна. Мөн 20 нас хүрсэн хүмүүсийн 15 хувь нь огт харилцаанд орж байгаагүй гэжээ. Мөн сүүлийн үеийн судалгаанаас 35 нас хүрсэн насанд хүрэгчдийн 60 гаруй хувь нь гэрлээгүй, гурван насанд хүрэгчийн нэг нь эцэг эхтэйгээ амьдардаг" гэжээ. Мэдээж хамтрагчтай хүмүүс нь сексийн харилцаа идэвхитэй байдаг бол эцэг эхтэйгээ амьдарч байгаа хүмүүсийн хувьд секс амьдралд идэвхигүй байх талтай.

Олон мэргэжилтнүүдийн хэлснээр энэхүү өөрчлөлт нь нийгмийн өөрчлөлт, сурагчдын энэ талын мэдлэг нэмэгдсэн, мөнгө санхүүгийн асуудал, карьер, сурахыг эрхэмлэх болсон зэрэг олон зүйлтэй холбож тайлбарлаж байгаа ч яагаад идэвх нь буурсан талаар тодорхой хариулт байхгүй байна. Дэлхийн бусад улс орнуудаар ч гэсэн энэ хандлага ажиглагдаж байгаа ба Швед улсад гэхэд хүмүүс сексийн хавьталд орох нь багассан үзүүлэлттэй гарчээ. Европ дотроо төрөлтийн хувьд өндөр үзүүлэлттэй тус орны хувьд энэ явдал нь эрсдэл багатай байж болох ч Япон улсын хувьд нийгмийг хамарсан асуудал болон хувирчээ. 2005 онд хийсэн судалгаагаар, 18-34 насны хүмүүсийн гуравны нэг нь онгон гэж мэдэгдсэн бол 2015 онд тус насны ангиллын 43 хувь нь уг мэдэгдлийг хийсэн бөгөөд мөн гэрлэх бодолгүй гэжээ. (Гэрлэсэн хүмүүсийн хувьд ч тогтмол сексийн харилцаанд ордог гэсэн баталгаа болдоггүй ба гэрлэсэн хүмүүсийн 47 хувь нь сарын туршид хавьталд ороогүй гэжээ). 

Мөн шинэ бүлэг хүмүүс үүсээд байгаа бөгөөд зарим нь гэр бүлийн харилцаанаас илүү мэргэжлийн карьераа дээгүүрт тавьдаг, хикомори гэх бүлэг хүмүүс нь ямар ч сексгүй амьдралыг сонгосон, парасайто шингүрү буюу 20-с дээш насныхан эцэг эхтэйгээ хамт амьдардаг, отаку гэх бүлэг нь анимэ, манганы фенүүд юм. Роланд Кэлт хэмээх Америк, Японы зохиолч, урт хугацаанд Япон оршин суусан тэрээр “шинэ үеийнхэн бодит амьдрал дээр эмэгтэй хүнтэй үүсгэсэн харилцаанаас төгс бус, хүсээгүй шаардлагуудыг илрүүлснээр виртуал дур хүслийг эрхэмлэх болсон” гэжээ.



Эх сурвалж: www.afr.com