Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар энэ сарын 25-наас эхлэн "Залуучуудын хөгжлийн сар" аяныг нэг сарын хугацаанд зохион байгуулахаар болжээ. Энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Аяны гол зорилго нь Залуучуудын хөгжлийн тухай хуулийг сурталчилах, таниулах залуучуудын санаачилга, идэвхи, бодит оролцоог нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх бөгөөд энэ хүрээнд 24 ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

"Залуучуудын хөгжлийн сар" аяныг зохион байгуулснаар:

  • Монголын нийт залууст Залуучуудын хөгжлийн тухай хуулийг таниулна
  • Залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагаа, зорилго, хийж буй ажлуудыг мөн таниулна
  • Залуучуудуудад тулгамдаж буй асуудлыг залуусаар өөрсдөөр нь тодорхойлуулж, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэнэ.
  • Залуусын дуу хоолой байр суурийг хэлэлцэж, тодорхойлно.
  • Залуучуудыг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон иргэний нийгмийн байгууллагуудыг танилцуулж, холбож өгөх бөгөөд хамгийн гол нь залуучуудын бодит оролцоог нэмэгдүүлнэ" гэдгийг мэдээллийнхээ үеэр тэд онцоллоо.

Мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.