Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа.

Тус хөтөлбөрийн хүрээнд:

  • Залуучуудад эх оронч үзэл, эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлж, тэдэнд ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Бүх шатны сургалтын чанарыг сайжруулж, насан туршдаа суралцахыг дэмжих
  • Хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих
  • Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх
  • Залуучуудад ээлтэй, аюулгүй амьдрах, хөгжих орчныг нь бүрдүүлэхийг зорих юм.

Дэлхийн улс орнуудын залуучуудын хөгжлийг эрүүл мэнд, өрсөлдөх чадвартай мэдлэг боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн болон улс төрийн оролцоо гэсэн таван үзүүлэлтээр хэмждэг. Манай улс 2016 онд 183 орноос 71 дүгээр бичигджээ.  Манай улсын 3.2 сая хүн амын нэг сая гаруй нь 15-34 насны залуучууд байна.