Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Үндэсний их баяр наадмаар амралтын өдрийг шилжүүлэх тухай буюу энэ сарын 9, 10-нд бүх нийтээр амрах эсэх асуудлыг хэлэлцлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус өдрүүдэд амрах нь хувийн хэвшилд халтай. Мөн Засгийн газар, төрийн байгууллагууд  наадмын өмнөх өдөр хүртэл хариуцлага өндөр ажиллах ёстой гэж үзэж, Засгийн газрын гишүүд дэмжив.

Ингэснээр 7 дугаар сарын 9, 10-нд бүх нийтээр амрахгүй байхаар шийдвэрлэлээ гэж Засгийн газрын ХМОНХХэлтэсийн дарга Ц.Ганзориг цахим хуудаснаа нийтэлжээ.