Заяаны ханийн тухай ойлголт хоёр туйлтай. Долоон тэрбум хүнтэй энэ дэлхийгээс өөрт төгс тохирох нэгнийг олно гэх магадлал бараг байхгүй мэт. Гэсэн ч заяаны хань байдаг гэдэгт итгэдэг хүмүүс үүнийг өөр өнцгөөс нь хардаг. Тодруулбал тэд заяаны хань гэж анх уулзаад л сэтгэл зүй, оюун бодлоороо гүнзгий холбогддог, хэн хэнэээ байгаагаар нь хүлээж авдаг нэгэн гэж итгэдэг байна.

Тэгвэл учирсан хүн тань заяаны хань мөн, эсэхийг хэрхэн мэдэх вэ? Өөрт төгс тохирсон нэгнээ олсон хүмүүс ийнхүү зөвлөжээ.

1.Түүний дэргэд байхад амар тайван байдаг. Харилцааны эхэн үед ч тэр.

“Ренди бид хоёр интернетээр танилцаж, харилцсаар уулзахаар болсон юм. Танихгүй хүнтэй уулзана гэхээр сандарч байсан ч анх харахад л танил хүн шиг санагдаж, амар амгалан оршихуйд нь яваад орчихсон. Над руу цоо ширтдэг тэр залуугийн дэргэд байхад гэдсэнд эрвээхий нисэх биш, харин дутуу хэсгээ олсон юм шиг л мэдрэмж төрдөг.” - Эшли Дарем

2.Та хоёр ялгаатай ч нэгнээ тэнцвэржүүлж чадна.

“Эхнэр бид хоёрын ялгаатай талууд намайг тэнцвэржүүлж байгааг хараад би түүнийг миний заяаны хань гэж мэдсэн. Энэ тэнцвэртэй байдал намайг илүү дээр хүн болгосон юм даа.” - Ренита Фрийни

3. Сэтгэлийнхээ гүнд заяаны хань тань мөн гэдгийг мэдрэх болно.

“Би заяаны ханьтайгаа учрахдаа ийм зүйл байдаг ч гэж мэддэггүй байлаа. Ер нь бол үлгэрт л аз жаргалтай төгсгөл байдаг биз дээ? Түүнтэйгээ учраад 10 гаруй жил өнгөрлөө, энэ хугацаанд салж, нийлсэн. Хэд дэх болзоонд билээ дээ намайг үнэсэхэд нь л надад маш дотно санагдаж, “Энэ залуу яг мөн байна” гэж мэдэрсэн юм. Би түүний бие, царай төрх биш, оршихуйд нь л дурлачих шиг болсон” - Кристи Жейкобс

4. Та хоёрын үнэ цэнэ адилхан байдаг.

“Бидний амьдралыг харах өнцөг, ёс суртахуун, амьдралын хэв маяг сайхан зохицдог. Зурагт үзэж суугаад би хүн мууллаа гэхэд тэр санаа нийлдэг л гэсэн үг. Үүнээс гадна бид нэг нэгэндээ хязгааргүй их хайртай. Хоёр долоо хоног болзоод л гүн дурлаж, хамтдаа маш их цаг өнгөрөөж, үүнээсээ гайхалтай мэдрэмж авдаг” - Аманда Олеандр

5. Түүнийг хамгийн муу муухайгаар нь харсан ч хайрласан хэвээр байна.

“Би хичээлдээ бүдэрч, сурах хүсэлгүй, байрны түрээсээ ч төлөр чадваргүй байлаа. Бид хамт байр түрээсэлдэг оюутнууд байсан юм. Амьдралын маань ийм уналттай үед тэр надаас зугтаахын оронд ойлгож, сэтгэлийн дэм өгсөн. Тэгэхэд л би заяаны хань минь мөн юм байна гэж мэдсэн.” - Оливиа Фразер

6. Та хоёр нэг нэгдээ санаа тавьж, тэдний өмнөөс зовдог.

“Түүний шаналал минийх болох үед заяаны хань минь мөн юм байна гэж мэдсэн. Бид коллежид хамт сурдаг байх үед завсарлагаар тэр гэр бүлийнх нь нэг хүний бие муу, эмнэлэгт байгааг надад хэлсэн. Ярилцаж дуусаад салж яваад, нэг мэдсэн би жорлонд суучихсан уйлаад, түүний төлөө залбираад сууж байлаа. Өмнө нь хэзээ ч уулзаагүй хүмүүсийн төлөө тэгж их санаа зовсноо мэдээд түүнтэй нэг л үл харагдах холбоотой болсноо ойлгосон” - Холли Риордан

7. Түүнд хүрэхэд цахилгаан шиг л мэдрэмж төрнө.

“Заяаны ханьтайгаа учрахад өөрийн эрхгүй хайртай болдог. Үүнд ямар ч хүч, чармайлт хэрэггүй. Тэр хүн таны байгалийн оршихуйн нэг хэсэг гэдгийг зөнгөөрөө, ямар ч анхааруулга, ятгалгагүйгээр мэдрэх болно. Гараас нь хөтлөхөд л цахилгаанд цахиулах мэт болж, төгс таарч байгааг нь мэднэ. Хамт өнгөрөөсөн цаг хугацаа үүнд ямар ч хамаагүй” - Жоди Мельцер Дартер

8. Хайр дурлалын асуудлууд харилцаагаа бэхжүүлэх сургамж болдог.

“Заяаны хань бидний өмнөөс толь бариад эдгээх хэрэгтэй хэсгүүдийг маань харуулдаг. Энэ амар зүйл биш, зарим хүн үүнийг хараад зугтаадаг. Заяаны ханиасаа салах ч үе байна, гэхдээ тэр үед хүртэл энергиэрээ, оюун бодлоороо хамт байсаар л байна” - Жейкобс

9. Та “хамгаалалтын алба”-аа ажлаас нь буулгаад 100 хувь өөрийнхөөрөө байж болно.

“Заяаны хань гэдэг бол таны хамгийн сайн найз, анд нөхөр, нэг багийн гишүүн. Өөрийн хамгийн ичмээр, эвгүй, энхэл донхолтой талыг ч тэдний дэргэд дэлгэхдээ та айхгүй.” - Риордан.

10. Энэ хүн танд чухал зүйл сургахаар ирсэн гэдгийг мэдэрнэ.

“Заяаны хань таны амьдралын хамгийн сайн багш. Таныг сорино, галзууруулах дөхнө, сэтгэлийн гүн дэх хүслийг тань өдөж, хамгийн нууц хилэгнэлийг тань ноцооно. Амьдралын үнэ цэнээ зөв тогтоож, юу хүсэж, юу хүсдэггүйгээ мэдэхэд тань тэр тусалдаг. Үүнд тайван, ухаалаг хандаж, тэвчвэл сайн сайхныг нь олох болно” - Роузенберг