УИХ-ын дарга Г.Занданшатар Бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж байна. Уулзалтын үеэр тэрбээр "Монголбанкны зээлийн мэдээлийн санд бүртгэлтэй байгаа 71 мянган иргэний муу зээлийн хар жагсаалтын мэдээллийг харагдахгүй, цагаатгахаар боллоо. Мөн бизнесийн байгууллагын зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй муу зээлийн түүхийн хар жагсаалтыг цагаатгана" гэж ярилаа.

Харин бид энэ талаар Монголбанкнаас тодруулахад "Одоогоор мэдээлэл байхгүй байна" гэв.