Саруулын Ариунжаргал
08 сарын 07, 2018
Загвар өмсөгч Рик Женест, Зомби Бой нэрээр алдаршсан тэрээр Лэйди Гага, Марк Күйн нартайзэрэг алдартай уран бүтээлч, дизайнеруудтай хамтран ажиллаж байсан бөгөөд 32 насандаа өөд болжээ. Түүний загварын агентлаг болох Дүлсэдо Менежмент түүнийг үхлийг фэйсбүүкээр олонд мэдэгдсэн бөгөөд “ Бүх Дүлсэдо гэр бүл энэхүү эмэгнэлт үйл явдалд цочирдон, маш их гашуудаж байна” гэжээ.
Тэрээр Монтреал дахь гэртээ Пүрэв гаригт нас барсан бөгөөд цагдаагын эрэн сурвалжлах баг түүний үхлийг амиа хорлолт гэж үзэж байна. 2011 онд Лэйди Гагагын “Born This Way” клипэнд Женест багтсан бөгөөд , энэхүү үйл явдалын талаар өөрийн твиттер хуудсандаа “Найз Женестийн үхэл бид бүхний сэтгэлийг маш их өвтгөж байна. Энэ нийгэмд сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар өөрчлөлт хийх хэрэгтэй. Хэрвээ сэтгэл санаагаар унасан бол найз нөхөд рүүгээ утасд. Бид бие биенээ аврах хэрэгтэй ” хэмээн твиттерджээ.
Женестийн Facebook- т бичсэн постуудаас харахад тэрээр сэтгэлээр унасан байх магадлалтай гэнэ. Таван сард авхуулсан зурагт “kill me”гэсэн бичигтэй подволк өмсөн эмнэлгийн орон дээр авхуулсан байжээ.
Хүмүүсийн үзэж байгаагаар түүний гэр бүлийн хүмүүжил, бусдаас онцгой байдал нь сэтгэл санааны гутралд хүргэсэн байх болзошгүй гэж таамаглаж байна.
Эх сурвалж: The Guardian
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.