Нийслэлд бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаатай холбогдуулан 100 айлын авто замыг шинэчлэн засварлахаар болжээ. Өнөөдрөөс тус замыг хэсэгчлэн хаана гэдгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Бичлэг:

100 айлын замыг эдгээр гурван хэсэгт хувааж хааж байна

1. Өнөөдрөөс эхлэн 10-ныг хүртэл 32-ын тойргоос Хангай хотхон хүртэл хааж, зам засварын ажлыг хийнэ. 

2. Энэ сарын 14-нөөс 28-ныг хүртэл Хангай хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэл хаана. 

3. Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэл долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 15-ныг хүртэл хаана.

Энэ бүх хугацаанд ажлаа нарийвчилж төлөвлөсөн бөгөөд цаг агаарын байдлаас хамаарч 5-7 хоног сунаж магадгүй гэлээ.

Уг зам засварын дараа,

✔12 метрийн өргөн замтай болно

✔ Явган хүний зам 2.25 метр байна.

✔Ногоон байгууламж замын хоёр талдаа тус бүр 1 м байна.

✔Зам дагасан гэрэлтүүлгийн ажил хийнэ.

✔Нийтийн эзэмшлийн зам талбайд 4 төлбөртэй зогсоол байгуулна.

Ус зайлуулах хоолой бүхий иж бүрдэл бүхий уг зам 7 см-ийн зузаантай бөгөөд энэхүү 1.6 км замыг 3.5 тэрбум төгрөгийн төсөвтэй хийж байгаа гэлээ. Харьцангуй өндөр өртөгтэй байгаагийн шалтгаан нь зөвхөн замын ажил бус тунелийн системд оруулах, дэд бүтцийн ажлууд ихтэй хэмээн албаны хүмүүс тайлбарлалаа.