10 сая гаруй залуусыг "ногоон" ажлын байрт бэлтгэнэ

Хүдэрчулууны Хулан
06 сарын 20, 2025

COP28, UNICEF, Generation Unlimited зэрэг байгууллагаас олон талын түншлэлээр хэрэгжүүлдэг “Green Rising” глобал хөтөлбөрийн хүрээнд 2025 он гэхэд 10 саягаруй залуусыг хөдөө орон нутгийн ногоон ажлын байруудад бэлтгэх, экологийн салбарт ажиллах чадварыг нь хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаануудыг эхлүүлэх тунхаг гаргажээ. 

Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь залуусыг орон нутагт нь байгаль хамгааллын үйл ажиллагаанд оролцуулах, байгаль хамгаалал, тогтвортой хөдөө аж ахуй, дахин боловсруулах, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр сургалт, дадлагаар хангах "ногоон" ажлын байр бий болгоход оршдог. 

Одоогоор Кени, Буркина Фасо, Малайз, Мальдив гэх мэт улсад нарны самбар суурилах, бордоо үйлдвэрлэх зэрэг төсөлд залуусыг хамруулж байна. 

“Green Rising” глобал хөтөлбөрийг анх 2023 онд болсон COP28-ын үеэр танилцуулснаар 2024 оноос эхлэн дэлхийн 15 орны нэг сая гаруй залуусыг хамруулаад байгаа аж. Ирээдүйд 50 гаруй орныг эгнээндээ нэгтгэх зорилготой.

Холбоотой сэдвүүд

залуус ногоон_ажлын_байр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.