Энэ оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хяналт шалгалтын ажил эрхэлсэн нэгжүүдийн татварын байцаагч нарт зориулсан сургалт зохион байгууллаа.  Сургалтад нийслэл, аймаг, дүүргийн 200 байцаагч хамрагдав.