Гоо сайхан, эрүүл мэнддээ санаа тавьдаг, спортлог хэн бүхний танил “Power Nutrition” нэг жилийн ойгоо угтаж Монголд хамгийн том буюу 60 сая төгрөгийн шагналын сан бүхий “POWER CUP 2018” нээлттэй тэмцээнийг зарлаж байна. 

Таргалалт, илүүдэл жин, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхийг уриалж уг тэмцээнийг зохион байгуулахаар болсон гэнэ. Тэмцээний гол онцлог нь төрлүүдэд оролцогч тамирчдыг жингээр ангилахгүйгээр оруулах аж. Энэ нь тэмцээнийг улам сонирхолтой өрсөлдөөнтэй болгоно гэж зохион байгуулагчид нь үзэж буй. Тус тэмцээний бүртгэл 10 дугаар сарын 1-ний өдрөөр дуусах юм байна. Магадгүй та бүртгүүлэхээр төлөвлөж байгаа бол оролцох боломж нээлттэй байна.

“POWER CUP 2018” Тэмцээнд хэрхэн бүртгүүлэх вэ?

Бүртгүүлэхэд юу хэрэгтэй вэ
✔ Иргэний үнэмлэх
✔  2 хувь цээж зураг /4х6 хэмжээтэй /
✔    Бүртгэлийн хураамж 150 мянган төгрөг
Бүртгүүлсэн тамирчинд олгогдох урамшуулал:
✔    Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн (CP Sport-ийн спорт хэрэглээ 20% хямдарна)
✔    POWER CUP тэмцээний подволк 2ш
✔    Тэмцээний тасалбар 2ш
✔    Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн (эрүүл зөв хоололт/хэрэглээний сургалт)
✔    Бэлтгэлийн арга барил, техникийн сургалт