78 настай фитнесс эмээ шуугиан тарьж байна

Х.Оргил
02 сарын 28, 2022

Түүний нэрийг Фенг гэдэг бөгөөд эмнэлэгт ухаангүй байгаа нөхрөө асрахын тулд хүчтэй байх ёстой гэж өөрийгөө дайчилж, өдөр бүр өглөөний 6-н цагт босож эмнэлгийн шалан дээр сурамгай гэгч нь 10-аас дээш удаа гар дээрээ суниаж, үсэрч, боксын бэлтгэл хүртэл хийдэг гэнэ.

84 настай түүний нөхөр Гү зүрхний шигдээс болсноос хойш сүүлийн зургаан жилийн турш эхнэр нь түүнийг зогсоо зайгүй асарсан байна. Хунань мужийн Шиангтан хотын эмнэлгийн сувилагч түүний бичлэгийг гар утсаараа авч олон нийтийн сүлжээнд байрлуулсан нь ийнхүү шуугиан тарьсан байна.

Сүүлийн хэдэн жил түүний эрүүл мэнд хүртэл муудаж эхэлсэн тул ийнхүү өглөө эрт босож дасгал хийж эхэлсэн байна. "Би хүүхдүүддээ төвөг удмааргүй байна. Тэд өөрийн гэсэн гэр бүл, амьдралтай шүү дээ" гэж тэрбээр ярьжээ.

Тэд хамтдаа 58 жил амьдарсан бөгөөд 2 хүү, нэг охинтой юм. Хүүхдүүд нь хол амьдардаггүй ч гэсэн тэдэнд төвөг удахыг хүсдэггүй гэнэ. "Асрагч хөлслөх чинь их үнэтэй. Миний эрүүл мэнд сайн байна. Би түүнийг асарна." гэж ярьсан байна.

Гү өвөө одоо эмнэлгээс гарсан бөгөөд гэртээ эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа гэнэ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.