Кофе бол эрүүл хооллолтын нэг хэсэг

Г.Сайнзаяа
01 сарын 03, 2021

Кофе огт уудаггүй болон өдөрт дунджаар гурван аягыг уудаг хүмүүсийг хооронд нь харьцуулахад уудаг нь зүрхний өвчлөл, зүрхнээс болж нас барах тохиолдол бага байжээ. Юу юунаас илүү элэгний өвчин, хавдраас хамгаалж байсныг эрдэмтэд хэлэв. 

Судалгааг бичсэн профессор Пол Родерик “Кофе дангаар энэ бүхнээс хамгаалж чадсан гээд хэлчихэж болохгүй” гэв. Нас, тамхи татдаг эсэх, дасгал хөдөлгөөн гээд олон хүчин зүйл нөлөөтэй ажээ. 

Кофены үр нөлөөний талаарх сүүлийн үеийн судалгаанууд ерөнхийдөө ийм чиг хандлагатай байгаа. Ноён Полын хэлснээр амьдралд эрсдлийн тэнцвэр гэж бий, гэхдээ кофег зохистой хэмжээгээр хэрэглэвэл эрсдлээс илүү үр дүнтэй юм байна. 

Их Британийн Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээнээс жирэмсэн эмэгтэйчүүдийг өдөрт 200 мг-аас ихгүй каффейн хэрэглэхийг зөвлөдөг. Учир нь өдөрт хоёроос дээш аяга найруулдаг кофе уувал зулбах эрсдэл өндөр аж. 

Таны уух юманд хэр их каффейн агуулагддаг вэ?

  • Нэг аяга найруулдаг кофе-100мг
  • Нэг аяга чанасан кофе-140мг
  • Нэг аяга цай-75мг
  • Нэг лааз кола-40мг
  • 250мл сэргээгч ундаа-80мг хүртэл
  • Бүтэн хар шоколад-25мг хүртэл
  • Бүтэн цагаан шоколад-10мг хүртэл

Гэхдээ бүх төрлийн кофе сайн гэсэн үг биш. Хэт их чихэр, сүү, кремнээс зайлсхийж эрүүл кофе уух хэрэгтэй. Эрдэмтэд кофены сайн нөлөөг тогтоох үүднээс илүү нарийвчилсан клиник судалгаа хийх гэж байна. 

Нийгмийн эрүүл мэндийн Жон Хопкинс Блумбергийн сургуулийн Элисео Гваллар BMJ сэтгүүлд нийтлэгдсэн судалгааг уншаад кофе их хэмжээгээр хэрэглэхэд ямар нөлөөтэйг судалж дуусаагүйг хэллээ. Түүнчлэн “Кофег хэтрүүлэлгүй хэрэглэвэл аюулгүй. Бас насанд хүрэгчдэд эрүүл хооллолтын нэг хэсэг нь байж чадна” гэжээ.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.