АНУ-ын Конгрессын судалгааны алба эрчим хүчний салбарт блокчэйнийг ашиглах боломж түүний давуу ба сул талуудын талаар судалсан «Биткойн, блокчэйн ба эрчим хүчний салбар» судалгааны тайланг гаргалаа.

Тайланд дурдсанаар блокчэйн дээр үндсэлсэн шийдэл нь хэрэглэгчдэд эрчим хүчний үйлчилгээг ил тод, уян хатан, үр ашигтай хүргэх боломжтой гэжээ.

Гэсэн хэдий ч хуваарилалтын системын хүрээнд хуваарилалтын болон кибер аюулгүй байдалтай холбоотой асуудлууд гарах магадлал өндөртэй гэсэн дүгнэлтийг хийжээ.