Б.Зандан
10 сарын 23, 2020
Сургууль цэцэрлэгүүд эцэг эхээс мөнгө хураах явдал бол түгээмэл үзэгдэл. Мөнгө өгөх боломжтой бас боломжгүй хүмүүс ч бий. Австралид байхад шууд мөнгө цуглуулахаас илүү мөнгө босгох арга хэмжээ зохион байгуулж, эцэг эхчүүдийг сайн дураараа үйл ажиллагаанд оролцохыг хүсдэг байсан. Жишээлбэл, өглөөний цай зохион байгуулж, эцэг эхчүүд зайдас шарна, цай кофе хийж өгнө, нарийн боов хийж зарна. Оролцогчид нь бас л эцэг эхчүүд, бусдынхаа хийсэн идэж уух юмнаас худалдаж аваад идэж ууна. Хандивын хайрцаг байж байна, эцэг эхчүүд боломжоороо мөнгө хийнэ, сугалаа явагдана, мөн л эцэг эхчүүд сугалааны хонжворыг олсон байна.
Ингэснээр нэгдүгээрт, мөнгө өгөх боломжгүй эцэг эхчүүдэд дарамт үүсгэхгүй, харин өөрийн цагаа зарцуулж үйл ажиллагаанд туслах боломж олгоно.
Хоёрдугаар чухал ач холбогдол бол эцэг эхчүүд хоорондоо танилцана, багш нар болон сурагч хүүхдүүдтэй танилцах боломж олгоно.
Энэ бол хүүхэд нь ямар орчинд ямар хүмүүстэй өдрийг өнгөрөөж байгааг мэдэж ойлгох, улмаар боловсрол хүмүүжлийн ач холбогдолтой.
Гуравдугаарт, хүн хоорондын харилцаа, хөршийн холбоо сайжирч “хамтын” сэтгэлгээ үүснэ.
Бас нэг аятайхан санагдсан нь, эцэг эхчүүдийг сайн дураараа багшид туслахыг уриална. Жишээлбэл, 1 дүгээр ангийн хүүхдүүд багуудад хуваагдаад унших, эсвэл тоо бодоход нь эцэг эхчүүд туслана. Нэг ээж аав 7 хоногт ганц цаг гаргаад багшид туслахад багшид дэмтэй, хүүхдүүдэд хэрэгтэй бөгөөд сонирхолтой, эцэг эхчүүд ч багш гэж ямар хүнд ажил болохыг илүү ойлгож ухаардаг. Ийм маягаар эцэг эхчүүдийн оролцоог зөвхөн эцэг эхийн хурлаар биш, сургуулийн үйл ажиллагаанд оролцуулах хэлбэрээр явуулбал хаана хаанаа их үр дүнтэй юм шиг санагдсан.
Зургийг Английн нэг сургуулийн вэбсайтаас авав, би яг ингээд хэдэн удаа сууж байсан, даанч зураг авахуулаагүй байна лээ.
Сэтгэгдэл бичих (17)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [192.82.76.215] ・ 2020.10.25 Хариулах
Юу л. галив. гэж хүүхдэдээ хэрэгцээтэй мөнгийг өгөхгүй. тэгээд багш нар яах ёстой юм.
Зочин [150.129.142.35] ・ 2020.10.25 Хариулах
Peesh ene bagsh nar chine ymar aimar ym be setgegdelig ni unshsan chine. Yr ni bol 20k jildee 1awdag bol durguitseh hun bhagui l bh gewch hural hiih burtee 20-40 50k hurtel awch bna namaraas hoish 2dahi hurlaa hiilee,hawar boltol hd huraldaj hedig huraarig taashguimdaa gj. Tegeed 1ail hdench huuhedtei bj bolno ternii toogoor ene mongo urjigdene gj bodwol sanhuud nileed daramt boloh ni araggui
Зочин [119.40.99.213] ・ 2020.10.31 Хариулах
Уучлаарай, та яг тодорхой бичээд өгөөч, эхний хурлаар 20-40ийг ялгаатай авсан юмуу, 2 дахь хурлаар 50ийг авсан юмуу, худлаа сонсноо ярьж байгаа юм шиг байна шүү дээ. Айлууд хүүхдийн мөнгийг хүүхдийн тоогоороо авдаг юм чинь дарамт нь адил байлгүй дээ...
Зочин [66.181.185.54] ・ 2020.10.25 Хариулах
Багш нарын үнэн ийг хэлэхээр бүгд барьж идэхээ шахдаг. Цалин бага,хүүхэд олонтой гээд. Гэхдээ хамгийн анхны жилдээ цалин авч байгаа багш л гэхэд 790.түүн дээр олон нэмэгдлүүд нэмэгдээд сая гарна. Олон жил ажилласан бол 2 сая хүрнэ.
Зочин [66.181.161.42] ・ 2020.10.27 Хариулах
Худлаа олон жил ажилсан багш л наад мөнгийг авдаг худлаа гэвэл нэг сургууль дээр очоод үз
Зочин [66.181.161.5] ・ 2020.10.25 Хариулах
gvv shdee bi law ahnii jilee ajillj bn gar deer 580ig awdg neeree shvv nemgdl yu ch bhgvi
Зочин [202.126.89.139] ・ 2020.10.25 Хариулах
20 гаран жил ажилласан миний цалин 1 сая хүрэхгүй байна аа.хаанаас юу олж бичээд ямар тооцоолол хийсэн бэ?
Зочин [192.82.75.186] ・ 2020.10.25 Хариулах
13 жил ажиллаж байна. 754000 байдгийн олон нэмэгдэл гэж юу юм бол анги даалтын 10 хувь. Буцаагаад татваруудаа авдаг. Үндэслэлтэй л юм бичээррэй дээ. Худал цуу тараах хуультай шүү.
Зочин [66.181.185.54] ・ 2020.10.25 Хариулах
Зарим багш нар арай л увайгүй. Бүүр хүүхдээс авах ёстой юм шиг авирлана.Тэгээд хүүхдийг нь сургаж байгаа юм огт алга. Гайгүй нэг нь явна. Талыг нь тэгээд шууд сургахгүй хаяна. Сэтгэлгүй, зөвхөн цалингийн төлөө ажилладаг багш нар нийт багш нарын 80 хувь гэж үзэхэд болно
Зочин [119.40.99.213] ・ 2020.10.31 Хариулах
хүүхдийн чинь сурахад хэрэгтэй ямар нэг юманд зарцуулах гэсэн юм байлгүй дээ. Лав л өөрийн гэрт хэрэгтэй юм авах гээгүй нь ойлгомжтой. Эцэг эхчүүд бүгд эсрэг бодолтой бол багш тэр мөнгийг заавал хурааж авна гэхгүй, ихэнх нь зөвшөөрсөн л байж хураадаг. Цөөн хэд нь л тань шиг ингэж далдуур хэл ам хийдэг.
Зочин [66.181.161.85] ・ 2020.10.24 Хариулах
Би багш хүн. Таны хүүхдийн төлөө авдаг хэдэн төгрөгнөөсөө таны хүүхдийн ажиллах матeриалуудыг хувилах мөнгийг гаргах уу. Таны хүүхдийг цэвэр цэмцгэр тав тухтай орчинд байлгах гэж өөрөөсөө бас мөнгө гаргаж угаалгын бодис, хэрэгсэл авах уу. Чадахгүй за. Би ч гэсэн гэр бүлээ тэжээх гэж ажиллаж амьдарч байгаа. Та шоудах болохоороо 20000 байтугай мөнгө гаргадаг биз дээ. Нэг удаа хүүхдийнхээ төлөө 20000 гаргаж чадахгүй бол хүүхдийнхээ төлөө явж байгаа багш нарыг битгий ад үз. Зүгээр л гэрээрээ хүүхдээ сурга.
Зочин [66.181.161.65] ・ 2020.10.24 Хариулах
Багш нар бол цалингаа голно амралт ихтэй дээр нь эцэг эхчүүдээс юм аваад сурцан хүний өмнөөс ажиллаж бгаа юм шиг сэтгэлгүй багш нар зөндөө болжээ
Зочин [202.126.89.139] ・ 2020.10.25 Хариулах
Чи юу ч өгч чадахгүй сэтгэлгүй байгаа болохоороо өгсөн,авсанд атаархаа юу.
Зочин [66.181.161.65] ・ 2020.10.24 Хариулах
багш нарыг эцэг эхчүүдээс мөнгө хураах асуудлыг жаахан ч болов цэгцлэж хяналт шалгалт хийгээчээ сурагчдаас бнга бичиг цаас конан принтэр нэхэж авхуулна бүгд л амьдрахын төлөө ажиллаж хэдэн төгрөг олох гэж хэцүү л бн шдэ
Зочин [66.181.161.85] ・ 2020.10.24 Хариулах
Уучлаарай. Та тэгвэл тэр хувилах юмнуудыг нь хүүхдүүдийх нь тоогоор хувилаад өгчихөөч. 20000 төгрөгнөөс их мөнгө гарах бх даа
Санал болгох
1 Тогтвортой байдлын төлөөх үйл хэргийн боловсролыг хэлэлцэж байна
2 Люксембургийн хөрөнгийн биржид Голомт банк ХК-ийн анхны ногоон, нийгмийн бонд бүртгэгдлээ
3 Peak.mn сайт хүний эрхийн мэдрэмжтэй редакциудын нэгээр тодорлоо
4 О.Хулан: Хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрдөггүй, нэгэндээ тусалдаг байгаарай
5 Б.Чингүн: Өөхний үүдэл эсийг ялган авах эмчилгээг орчин үеийн “мөнхийн ус” гэж нэрлэж байна
Холбоотой мэдээ
Нийгэм
П.Наранбаяр: Хүүхдийн гар улайсан байгаа нь багш гар хүрсэнтэй шууд холбогдох эсэх нь эргэлзээтэй
Л.Дэлгэрмаа ・ 03 сарын 17, 2022
Нийгэм
Хүүхэд хамгаалалд хүн бүрийн оролцоог идэвхжүүлэх өдөрлөг зохион байгуулж байна
Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа ・ 09 сарын 19, 2024
Эрүүл мэнд
О.Хишигсүрэн: Хүүхдийн түлэгдэлт гэмтэл, эцэг эхийн хариуцлагаас хамаардаг
Peak.mn ・ 08 сарын 04, 2022
Ярилцлага
Э.Сүндарь: Эцэг эхчүүд эхлээд аутизмын шалтгааныг хайж хугацаа алдахын оронд хүүхэдтэйгээ ажиллах аргуудыг судлаасай гэж хүсдэг
Буяндэлгэрийн Мөнхчимэг ・ 04 сарын 03, 2024
Нийгэм
Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаахаар шийдвэрлэв
Б.Баясгалан ・ 01 сарын 24, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.