Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд маргааш буюу 25-ны 07:00-09:30 цагийн хооронд иргэдийн нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулна. Зарлан мэдээллийн дуут дохио 08:00 цагт нийслэл даяар дуугарснаар иргэд орон байрнаасаа гарч, өөрийн оршин суугаа дүүрэг, хороонд байрлах аюулгүй талбайд гарна.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 94 дүгээр тогтоолоор батлагдсан 111 аюулгүйн талбайн байршилд иргэд дээрхи хугацаанд цугларч, нүүн шилжих дадлага сургуульд хамрагдах юм.

Иргэдийн түр цугларах аюулгүйн талбай, гамшгийн зарлан мэдээллийн дуут цамхаг болон дадлага сургууль зохион явуулах цэгийн байршлыг Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн орон зайн мэдээллийн системд зураглан харуулж байна.

Энд дарж харна уу.