Орчин үеийн шинэ судалгаанаас харахад Ази тивийн 800 сая гаруй эрэгтэйн үүсэл гарал нь 11 эрэгтэйгээс үүсэлтэй ба тэдгээрийн дотор Монголын их удирдагч Чингис Хаан багтсан гэж мэдээлжээ. Генетик судлаачид 11 онцгой генетикийн давтамжийг У- хоромсомноос олж илрүүлсэн байна. 

Уг хоромсом нь зөвхөн  эрэгтэй хүмүүст байдаг. Мөн ДНХ-ийн асар их мэдээлэл агуулдаг ба Ази хүмүүст байдаг гэнэ. Системтэйгээр 5000 гаруй хүний ДНХ-г шинжлэн тэдний удам угсааг тодруулж чаджээ. 

Тус судалгаагаар Чингис Хаан нь Ази тивийг хөндлөн гулд туулан илд эргүүлж явахдаа хэдэн зуун хүүхдийн эцэг болсон бол түүнээс гадна арван өөр угсаа илрүүлжээ. Судлаачдын үзэж буйгаар Ойрхи Дорнод болон Зүүн Өмнөд Азиас үүсэлтэй гэж үзэж байна. Тэдний судалгаагаар 5000 эрэгтэйн ДНХ-д хийсэн тестээр 37.8 хувь нь уг 11 удмаас гаралтайг тогтоожээ. 

Хэрвээ Ази тивийг нийтэд нь хамарсан гэж үзвэл 830 сая Y- хоромсомтой эрэгтэй эдгээр 11 удмаас гарал үүсэлтэй гэж таамаглаж байна.


Эх сурвалж: www.dailymail.co.uk