Б.Баясгалан
01 сарын 14, 2020
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр /ХХААХҮ/-ийн сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан талаараа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрээр "Би Ч.Улаан сайдыг гурван үндэслэлээр огцруулах хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар өргөн барьсан. Тодруулбал,
Өнгөрсөн 9 дүгээр сард малын үнэ хангалттай хэмжээнд өссөн байсан. Тухайлбал, нэг төлөг 100.000, эм хонь 130.000, эр хонь 160.000 төгрөгт хүрсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар тус бүрийн үнэ 20-30 мянган төгрөгөөр унасан. Эдгээр уналт нь Ч.Улаан сайдын гаргасан "компаниудад квот олгох" шийдвэрийн үр дүн юм.
Монгол Улс махны 140 гаруй үйлдвэртэй. Гэвч 12 компанид БНХАУ руу мах экспортлох квот олгосон. Квот нь цөөн учир эрэлт бий болгож, авлигаар өгдөг. Үлдсэн 130 гаруй компани нь адууны махны нэг кг тус бүрийн үнэ дээр 12 юанийн төлбөр төлж, нөгөө 12 компаниас квот авдаг болсон байна. Тиймээс махны компаниуд малчдын малын махны үнийг унагаах замаар авлигын мөнгөө гарган авч байна.
Квот олгосон 12 компанийн 9 нь БНХАУ-ынх, 3 нь сайд дарга нарынх байна. Тэдгээр дотор Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүүгийн компанид 500 тонн махны зөвшөөрөл олгосон. Ийм луйврын системийг ХХААХҮ-ийн үе үеийн сайд хэзээ ч хийж байгаагүй. Хулгайн энэ системийг Ч.Улааны үед л хийж эхэллээ. Тиймээс 250 гаруй мянган малчны өмнөөс Ч.Улааныг огцруулах хуулийн төслийг өргөн барьсан" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих (14)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [192.82.72.5] ・ 2020.03.20 Хариулах
Монгол компаниудаа дэмжих хэрэгтэй. ЕС-ын дүү гээд юу ч хийхгүй байж ч болохгүй л болов уу
Зочин [64.119.26.113] ・ 2020.03.19 Хариулах
Ханаж цаддаггүй зөнөг өвгөн
Зочин [103.212.118.201] ・ 2020.01.21 Хариулах
Export iin erxiig mongol companiuddaa ogox xeregtei
Зочин [59.153.115.207] ・ 2020.01.21 Хариулах
Bugd adilhan ta nar
Зочин [202.9.40.74] ・ 2020.01.20 Хариулах
Манайд буруугаа хүлээгээд буучихдаг эх оронч дарга нар байхгүй нь гачлантай. Тэдний шуналд хязгаар үгүй
Зочин [202.9.46.9] ・ 2020.01.20 Хариулах
Угаасаа МАН намын хуучин гишүүд авилгалын сүлжээг бий болгохдоо мэргэжлийн сайн биздээ.
Зочин [103.57.95.22] ・ 2020.01.20 Хариулах
Ter Erunhii saidiin duu yamar ih yumand oroozolddog yum be.Unen bol hezuu l yum bna daa
Зочин [202.9.46.124] ・ 2020.01.19 Хариулах
Энэ үнэн бол огцроод, худал бол Эрхэм гишүүнийг хүн гүтгэснээр хариуцлага тооцмоор юм. Ард түмэн олон иргэдийн дунд орхичихож болохгүй ш дээ.
Зочин [202.126.89.41] ・ 2020.01.19 Хариулах
Иргэд төрийн эрх баригчидад шудрага байхыг шаарддаг. Цахим технологи иргэдэд үнэнийг ойртуулж байгаагийн нэг жишээ
Зочин [103.229.122.169] ・ 2020.01.19 Хариулах
махаа зарахгүй тэгээд яах юм
Зочин [202.126.89.48] ・ 2020.01.15 Хариулах
Хүрэлсүх адуугаа амьдаар нь гаргахгүй гээл ярихаар нь овоо эр хүн юм гэж бодож байсан дүүдээ квот авч өгөх гэж сүржигнэсэн новш байсан байна шүү дээ
Зочин [64.119.26.82] ・ 2020.01.14 Хариулах
Unen
Зочин [122.201.22.112] ・ 2020.01.14 Хариулах
Saynii tenderee ahiad shalgaad zarlaa ch ee
Зочин [66.181.161.125] ・ 2020.01.14 Хариулах
Mhnii vildwert maliit tamlan zowooj aldag yum bainlee esoorn amiin garagwal yadagiin boloo
Санал болгох
1 Б.Болороо: Хүүхдээ жаахан гэлтгүй дауны синдром, аутизм, саажилт гэх мэт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар хэлж ойлгуулж байгаарай
2 Хүнсний бүтээгдэхүүний шошгыг уншихгүй хэрэглэх нь улаан гэрлээр зам гарахтай л ижил аюултай үйлдэл юм
3 Б.Амарсанаа: Хөхний болон умайн хүзүүний хорт хавдраас сэргийлье л гэвэл хүүхдээ хоёроос дээш жил хөхүүлээрэй
4 А.Найгалмаа: Гар утсаа бариулаад суулгадаг бол хүүхдийнхээ хөгжилд анхаарахгүй байна гэсэн үг
5 Ж.Галбадрах: Cайн багш бэлтгэж, сургууль барихын тулд төсвөөс мөнгө зарах л хэрэгтэй
Холбоотой мэдээ
Нийгэм
Б.Пүрэвдорж: Ч.Улаан, Н.Цагаанхүү нар нэг компанийн төлөө Монголын махны экспортыг устгахаар явж байна
Б.Баясгалан ・ 06 сарын 11, 2019
Нийгэм
Ч.Улаан: Улаанбаатар хотын хэмжээнд 50.6 мянган тонн мах шаардлагатай байна
Б.Баясгалан ・ 05 сарын 29, 2019
Нийгэм
Ч.Улаан: Өдөр бүр 100 тонн мах худалдаанд гардгаараа гарах учир иргэд тайван байж болно
Б.Баясгалан ・ 03 сарын 10, 2020
Нийгэм
Ч.Улаан: Засгийн газар махны экспортод квот тогтоохоор шийдвэрлэлээ
Б.Баясгалан ・ 05 сарын 22, 2019
Нийгэм
Ч.Улаан: Манай улсын махны компаниудын дийлэнх нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай
Б.Баясгалан ・ 01 сарын 15, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.