“MGL art media” группийн бүтээсэн “Бэхэн зүрх” уран сайхны кино арваннэгдүгээр сарын 18-аас үзэгчдийн хүртээл болно.

·        Киноны ерөнхий найруулагчаар жүжигчин, найруулагч А.Баттүшиг,

·        Ерөнхий продюсероор С.Бат-Ирээдүй,

·        Ерөнхий зураглаачаар “Black zebra” студийн үүсгэн байгуулагч Б.Базаррагчаа,

·        Ерөнхий зураачаар П.Бэрхээдэй,

·        Хөгжмийн зохиолчоор Г.Онон нар ажилласан байна.

Дүрүүдэд О.Оюун, Э.Чинзориг, О.Дуламсүрэн, Б.Уянга тэргүүтэй уран бүтээлчид, О.Самданпүрэв, Ц.Цэлмэг, Б.Энхсайхан, Д.Өсгүүнбилэг, Ц.Отгонсувд нарын залуу жүжигчин, түүнчлэн “Playtime” олон улсын хөгжмийн наадмын санаачлан зохион байгуулагч Ц.Нацагдорж тогложээ.

Дашрамд дурдахад “Бэхэн зүрх” киноны албан ёсны постерыг "Урлан” студийн уран бүтээлч М.Ганзориг хиймэл оюун ухаан ашиглан зуржээ.