Боловсролыг өөрчлөн цэгцлэх нь түүний зорилгыг өөрчилж, суралцахуй гэж юу болох, яаж сурах тухай асуудал

Монгол Улс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зарласан, ирэх есдүгээр сард болох “ХУВЬСАЖ БУЙ БОЛОВСРОЛ” (Transforming education) сэдэвт дээд хэмжээний чуулга уулзалтад бэлтгэх зорилгоор үндэсний хэлэлцүүлгийг Боловсрол, Шинжлэх Ухааны яам, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн манлайлан, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын дэмжлэгтэйгээр үе шаттай зохион байгуулж байна.   

Үндэсний хэлэлцүүлэг нь ирээдүйн боловсролыг дахин төлөвлөх, Тогтвортой хөгжлийн зорилт 4-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, сурлагын хоцрогдолыг арилгах бодлого чиглэл, арга замыг талуудын оролцоотой тодорхойлох зорилготой.  

“Хувьсаж буй боловсрол” үндэсний хэлэлцүүлгийн салбар хэлэлцүүлгүүдийг өнгөрсөн зургаадугаар сарын 16-29-ний өдрүүдэд эрдэмтэн судлаачид, хүүхэд, залуус, ТХБ II төсөлд хамрагдаж буй 6 аймгийн 30 сургуулийн багш, удирдлага, хэвлэл мэдээлэл, бизнес эрхлэгч, иргэний нийгмийн, аж ахуйн нэгж байгууллагынхны оролцоог ханган зохион байгуулсан. Нийт 5 удаагийн салбар хэлэлцүүлэгт 500 орчим хүн оролцсон байна.

Үндэсний хэлэлцүүлэг нь дараах зорилтыг хэлэлцэнэ. 

Боловсролыг өөрчлөх гэдэг бол ганц хоёр том асуудлыг сонгон авч шийдэх тухай биш, боловсролын зорилгыг өөрчилж, суралцахуй гэж юу болох, яаж сурах тухай асуудал болж байна. 

Суралцагч нэг бүрд мэдлэг, ур чадвар, амьдралд эрхэмлэж явах зүйл (value)-ийг эзэмшүүлэх чадвартай боловсролын цоо шинэ системийг бий болгох шинэ бодлого, хандлага, арга барил, засаглалын системийг олон улсын нийгэмлэгийн тусламжтай өөрийн орны нөхцөл байдалд  хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах ёстой.

Боловсролыг улс төрөөс ангид байлгах, эрх зүйн зохицуулалтын уялдаа холбоог сайжруулах, тэгш хүртээмжтэй, чанартай боловсролын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх шалгуур аргачлалыг тусгайлан боловсруулж, боловсролын албан ёсны мэдээллийн санд тэдгээртэй холбоотой цуглуулж, нотолгоонд суурилсан бодлого төлөвлөлтийг боловсруулж, хэрэгжүүлэх тувшинд талуудын оролцоог хангах хэрэгцээ байна. 

НЭГ. Ковид-19 цар тахлын дараа сургуулийг бүрэн нээсэн үр дүнгээ бататгаж, хүүхэд бүрий боловсролд хамруулах 

1.Оношилгоо,үнэлгээ үр дүн, суралцагч бүрийн онцлог, ялгаатай байдалд суурилан сургалтын агуулга, чадварын хоцрогдлыг нөхөх, холбогдох нөөцийг тасралтгүй хөгжүүлэх; 

2.Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулж, тэдний онцлог, сурах хэв маягт нийцуулэн суралца үйлийг дэмжих, хүртээмжтэй орчин бүрдүүлэхэд бүх талын оролцоо, түншлэлийг идэвхжүүлэ хувь хуний онцлогт нийцсэн боловсролын уйлчилгээ үзүүлэх; 

3.Боловсролын системийг сэргээх, боловсролын зорилгуудад хүрэх ажлуудын эрэмбэ дараалал тогтоож, инновацыг нэвтрүүлж, үсрэлт хийж чадваас боловсролын системийг эмхлэн сорчлон хувиргаж чадах болно гэдэг итгэл үнэмшил төрж байна.

Хоёр. Боловсрол, боловсролын тогтолцоог хувиргах

Ур чадвартай, нийгмийн баталгаагаар хангагдсан багш

4. Боловсролыг өөрчлөх цэгцлэх асуудал багшийн мэргэжлийг өөрчлөн шинэчлэхгүйгээр хэрэгжихгүй. Багш бол хичээл заахаас бие даан суралцах үйл ажиллагааг дэмждэг чиглүүлд болох шаардлагатай. 

5.Багшийн ажил үүрэг, хөдөлмөр эрхлэх орчны өөрчлөлтөд нийцүүлэн багшийн стандарт шинэчлэх, багш бэлтгэх сургуульд чадварлаг сурагчдыг элсүүлэх тусгайлсан бодлого баримтлан хэрэгжүүлэх; 

6. Багшийн мэргэжлийн тасралтгүй хогжлийг дэмжих тогтолцоог хөгжүүлэхэд талуудын идэвхт хамтын ажиллагаа, оролцоог дэмжих, багшийн ажлын байран дээрээ хогжих боломжоор ханга (дижитал ур чадвар, контент бүтээх ур чадварт суралцах, Мэргэжилтнүүд сургууль дээр багштай хамтарч ажилладаг байх тогтолцоо); 

7. Багшийн нэр хүнд, үнэлэмж, амьдралын чанарыг сайжруулахад төр, хувийн хэвшлийн хамт ажиллагааг дэмжих, багшийг нийгмийн тэргүүлэх мэргэжилтэн гэж үзэж тусгайлан дэмжлэг үзүүлэх санаачилга өрнүүлэх; 

Ажил, амьдрал, тогтвортой хөгжлийн төлөөх суралцахуй ба ур чадвар

8. Сурагчдад мэдлэгээ хэрэглэх, амьдралд хэрэгцээтэй мэдлэг, ур чадвар, оорчлогдож байг ажлын байрны ур чадвар, тогтвортой хегжлийн ур чадварыг олгоход онцгой анхаарч ажилла 

9. Хувьсан өөрчлөгдөж буй нийгэмд ажиллаж, амьдрахад шаардагдах мета-танин мэдэхүй, суралцахуйд суралцахуй, сэтгэл хөдлөлөөудирдах, аливаа зүйлд зорилго тавьж, тууштай бай бусдыг ойлгох зэрэг чадварыг хөгжүүлэх, насан туршдаа суралцахуйг дэмжих сургалт, нөлөөллийн үйл ажиллагаанд хамтын ажиллагаа, түншлэлээр дэмжиж хөрөнгө оруулалт хийх


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.