"Тогтвортой хөгжлийн зорилго" нээлттэй өдөрлөг есдүгээр сард болно

Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд иргэд, байгууллагуудын оролцоо, түншлэлийг дэмжихэд чиглэсэн “Тогтвортой хөгжлийн зорилгын нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж байна.

Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа, төсөл, санаачилга, сайн туршлагаа танилцуулах боломжийг олгож буй энэхүү нээлттэй өдөрлөгт дараах байгууллагуудыг өргөнөөр оролцохыг урьж байна. Үүнд:

-Төрийн байгууллагууд:

-Иргэний нийгмийн байгууллагууд; иргэдийн сайн дурын хөдөлгөөн

- Хувийн хэвшлийн байгууллагууд;

- Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагууд;

 -Их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиуд;

 -Олон улсын байгууллагууд;

- Хүүхэд, залуучуудын төлөөллийн байгууллагууд;

 -Хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ АВНА уу.


Холбоотой сэдвүүд

нүб тогтвортойхөгжил хот2022

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.