Б.Баясгалан
01 сарын 14, 2019
Спортыг дэмжих сан нь 2019 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газар 2 дугаар сарын 11-ны өдрийн 17.30 хүртэл хүлээн авч байна. Спортыг дэмжих санд дараах чиглэлийн төсөл, арга хэмжээг хүлээн авна. Үүнд:
• Нийтийн биеийн тамир, хүн амын идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ;
• Өндөр зэрэглэлийн тамирчин, дасгалжуулагчийг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх, хөгжүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх;
• Үндэсний спортын төрлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
• Үндэсний хэмжээний тэмцээн, наадмын сэргээшийн эсрэг хяналтыг хэрэгжүүлэх, сэргээшийн эсрэг үйл ажиллагааны сургалт, сурталчилгааг зохион байгуулах.
Хаяг: Засгийн газрын III байр. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам. 201 тоот Утас: 267791
Эх сурвалж: БСШУСЯ
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.