Буддын шашны ёслолоор 70 настай зааныг эцтэл нь тамлажээ

Г.Сайнзаяа
08 сарын 23, 2019

Шри Ланкын Канди дахь наадамд турж, эцсэн зааныг хүчээр хөдөлмөр эрхлүүлсэн явдал олон улсын амьтны эрхийг хамгаалагчдын нүдэнд өртжээ. Тикири гэх нэртэй эм заан тус улсын шашны ёслолын үеэр өдөр бүр хэдэн бээр газар туулж байсныг Save Elephant Foundation буюу Зааныг авран хамгаалах санг үүсгэн байгуулагч Лек Чэйлерт ярьлаа. 

Чэйлертийн хэлснээр Тикири бусад 60 зааны хамт 10 өдрийн турш Буддын шашны Эсала Перахера наадамд хүчээр хөдөлмөр эрхэлсэн гэнэ. Энэхүү наадмаар элдэв гоёлоор гоёсон амьтад урт гудмаар алхаж хүмүүсийг баягадаг ажээ. Мөн амьтдаас гадна бүжигчид, циркчид, галаар наадагч, хөгжимчид байлцдаг тул амьтдад маш тухгүй байдаг байна.

Хатагтай Чэйлертийн бичсэн постыг хөрвүүлэн хүргэж байна:

“Тикири нэг ч өдөр амсхийлгүй үдээс шөнө хүртэл 10 өдөр боолчлогджээ. Тэр гэрэл, тэр чимээ, тэр утаан дунд хэдэн километр алхаж байна. Хэний төлөө юм? Хүмүүсийн төлөө. Хэн ч түүний нүдэн дэх нулимсыг олж харсангүй. Эцэж цуцсан хөлийг нь хэн ч ойшоосонгүй. Яаж үүнийг шашны ариун үйл гэж хэлэх вэ? Хэн нэгний итгэлээр өөр нэг амьтан зовж байхад ямар итгэл, ивээл ерөөл гэх юм бэ?

Өнөөдөр бол Дэлхийн зааны өдөр. Ийм тамлалыг хүлээн зөвшөөрч байвал бид заануудад амар тайван ертөнцийг олгож чадахгүй шүү дээ. Будда бол бусдыг зовоохгүй, сэтгэлээ цагаан байлгаж, өрөвдөн энэрэхийг хэлнэ. Үүнийг дагах цаг болжээ.” 

View this post on Instagram

Tikiri situation. Please pray for her. It is too tiring for her to walk and work. On the day we met her the vet said she is strong and Ok to walk ???. Some people are blind in their hearts, and care less to others. Look at this poor old girl who has fallen down and the whole world can see her. We can not just let it go silent. Time to stand up and take action to protect the others who still suffer and are waiting for our voice. Time to END to use animal in every ceremony. ทิกกิรี ช้างศรีลังกาล้มแล้วค่ะ ไหนล่ะสัตวแพทย์ที่ยืนเถียงพวกเราคำตกฟากในวันก่อน ว่าช้างสุขภาพสมบูรณ์ . คนบางคนตาไม่บอดแต่ใจบอดมากกว่า ไม่เห็นคุณค่าแะความรู้สึกของผู้อื่น พุทธศาสนิกชนทั้งหลาย หัวใจของศาสนาเราคืออะไร ? เมตตาใช่ไหม จงมาช่วยกันทำให้ศาสนาพุทธคงอยู่โดยไม่ให้ใครเอาสิ่งที่ไม่ถูกต้องเหล่านี้มาบิดเบือนต่อคำสอน โลกเราจะอยู่อย่างสันติถ้าเราใส่ใจและแคร์ต่อผู้อื่น #bekindtoanimals #bekindtoelephants #saveelephantfoundation #stopanimalabuse #elephant

A post shared by Lek Chailert (@lek_chailert) on


Хатагтай Чэйлерт ард иргэдийг Шри Ланк улсын Ерөнхий сайд руу захидал илгээж энэхүү тамлан зовоох үйлийг зогсоохыг шаардахыг уриалсан гэв. Өнгөрсөн пүрэв гарагт Тикиригийн босох ч тэнхээгүй хэвтэж буй зураг тархаж олон сая хүн эмгэнэл илэрхийллээ.

Холбоотой сэдвүүд

амьтан хамгаалал дэлхий

Сэтгэгдэл бичих (4)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.