peak.mn
09 сарын 28, 2018
Хоолны цэсэнд байгаа төрөл бүрийн бургерийн орцонд цаашдаа хадгалалтын хугацааг уртасгадаг бодисууд, амт оруулагч болон будагч бодисуудыг хийхгүй гэж түргэн хоолны сүлжээ ресторан болох McDonald's мэдэгдлээ.
7 төрлийн бургерийн орцонд ийм өөрчлөлт хийх бөгөөд АНУ-д үйл ажиллагаа явуулж буй бүх 14 мянган ресторанд дээрх шийдвэр хамаатай аж. Дээр дурдсан бодисуудыг сүмс, бяслаг болон хөвсгөр боовны /булочки/ орцноос хассан байна. Харин давсалсан өргөст хэмхний орцноос хасаагүй бөгөөд хэрэглэгчид үүнээс татгалзаж болох ажээ.
McDonald's компанийг 1940 онд ах дүү Дикба Мак Макдональд нар байгуулжээ. Тус компанийн анхны салбар 1990 оны эхээр Москвагийн Пушкиний талбайд нээгдэж байсан бол одоо Орос улс даяар 650 орчим салбар нь ажиллаж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.