Түргэн хоолны хэрэглээ нь тархины хөгшрөлт цагаасаа эрт явагдахад нөлөөлдгийг Австралийн үндэсний их сургуулийн хэсэг бүлэг судлаач олж тогтоожээ.  Эрдэмтдийн дүгнэлтийг “MedicalXpress” цахим хуудаст нийтэлсэн байна.


Эрүүл бус хооллолт, дасгал хөдөлгөөн хийхгүй байх нь хоёрдугаар төрлийн чихрийн шижин үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж, танин мэдэхүйн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлснөөр оюун ухаан муудах, тархины хатингаршилтай болоход хүргэдэг байна. 


Дунд эргэм настай хүний хувьд эрүүл бус хооллолтын дадал зуршлаас үүдэн гарсан хор хөнөөлөөс бултах хэцүү болохыг судалгаанд онцлон тэмдэглэжээ. 



Тархины хөгшрөлт цагаасаа эрт явагдахаас урьдчилан сэргийлэх хамгийн шилдэг арга зам бол зөв хооллолт юм. Гамбургер, шарсан төмс зэрэг түргэн хоолноос бүрэн татгалзахыг судлаачид зөвлөж байна.