Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.


Өчигдөр 11.00 цагаас хойш мэдээлэл хийснээс хойш 4335 хүнд шинжилгээ хийхэд нийт 32 сорьцод коронавирус илэрлээ. Улаанбаатарт 3 тохиолдол илэрч, 54 тохиолдол болж байна.

Шинээр үүссэн гурван тохиолдлын 2 нь Буянт-Ухаа хорооллын иргэн, нэг нь төмөр замын өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч байна. Мөн Сэлэнгэ аймагт 26 тохиолдол илэрч, батлагдсан тохиолдол 124 болж байна. Говьсүмбэр аймагт 3 хүнээс илэрсэн.

Иймээс өрхийн эмнэлгээр үйлчлүүлсэн нийт хүмүүсийг шинжилгээнд хамруулахаар ойрын хавьтлын 111 хүн, хоёр дахь хавьтлын 176 хүнийг тус тус тогтоогоод байна. Тандалт судалгаа үргэлжилж байна

Буянт-Ухаа хороололын тухайд ЭМЯ-аас тусгай баг тэр орчимд ажиллаж эхэлсэн. Энэ орчимд түргэвчилсэн оношлогооны цэг байгаа. Хэрвээ ханиах, халуурах, амт үнэр мэдрэхгүй байх зэрэг шинж тэмдэг илэрвэл түргэн тусламж авч болно. Өрхийн эмнэлэг дээр томуу томуу төст өвчин, коронавируст халдварыг ялгах бүрэн боломжтой болсон. Зарим хүмүүст хандаж хэлэхэд хэдийгээр эхний шинжилгээгээр халдвар илрээгүй  ч гэртээ өөрийгөө тусгаарлаж ажиглахыг зөвлөж байна.