2019-2020 оны хичээлийн жилийн БНЧУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Энэ талаар тус улсын элчин сайдын яамны www.mzv.cz/ulaanbaatar цахим хаяг дээрх байршуулсан холбоосоос дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм.

Засгийн газрын тэтгэлгийг сонирхогчид 2018 оны 9-р сарын 30-ны дотор онлайн цахим бүртгэл болох https://register@dzs.cz хаягаар бүртгүүлнэ. Бүртгүүлэх явцад ямарваа нэгэн техникийн асуудал гарсан тохиолдолд бүртгэлийн администратортой register@dzs.cz цахим шуудангаар дамжуулан шийдвэрлэх боломжтой аж.