Чихрийн шижинг өлсгөлөнгөөр анагаана

Дэлхий нийтээр “Чимээгүй тахал”  гэж нэрлэгддэг диабет буюу чихрийн шижин өвчинг хүн төрөлхтөн 300 гаруй жилийн тэртээгээс таньж мэдэн оношилсоор иржээ. Гэсэн хэдий боловч  архаг явцтай өвчин учраас анагаахад багагүй бэрхшээл учирдаг байна. Тэгвэл Британийн диабет судлаач Рой Тейлор нэгэн сонирхолтой судалгаа хий дэлхий дахинд танилцуулсан байна. Эрдэмтэн Рой Тейлор хулгана дээр туршилт хийхэд нойр булчирхай ба элэгний өөхлөлт хоёр дахь төрлийн чихрийн шижин өвчнийг үүсгэх шалтгаан болдгийг илрүүлжээ. Хулганы эрхтнээс өөхийг нь бага зэрэг авахад өвчний шинж тэмдэг арилж цусан дахь инсулины хэмжээ хэвийн болсон байна. Үүнээс үүдэн диабеттэй хэсэг өвчтөнд бага илчлэгтэй хоол хүнс хэрэглэх тодорхой хугацаанд өлсөх дэглэмд шилжүүлжээ. Тусгай хоолны дэглэм үр дүнгээ өгч өвчин нь эдгэхэд тусалсан байна.

Цусан дахь сахарын хэмжээ их байгаагаа хэрхэн мэдэх вэ?

Цусан дахь сахарын хэмжээ ихсэх нь зөв хооллож, инсулиныг тогтмол хэрэглэсэн үед ч тохиолдож болдог. Цусны сахарын хэмжээ 15 ммол/л-ээс их бол анхаарал хандуулах хэрэгтэй. Нэг удаа хооллохдоо хэт их хоол идэх, өвчин тусах, дааврын өөрчлөлтөд орох, бухимдах зэрэг нь цусны сахарын хэмжээнд нөлөөлдөг. Энэ үед ойр ойрхон бие засах, ам ихээр цангах, нүд бүрэлзэх зэрэг шинж тэмдэг илэрдэг аж.

Чихрийн шижинг хянахын тулд та өөр ямар шинжилгээ хийлгэх шаардлагатай вэ?

- Цусанд HbA1c-ийг илрүүлэх шинжилгээ
- Артерийн даралт үзэх
- Цусны липидийг тодорхойлох шинжилгээ
- Шээсэнд уураг тодорхойлох    

Холбоотой сэдвүүд

чихрийн шижин хоолны дэглэм

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.