Цусан дахь Д ВИТАМИНЫ түвшин багасах,ихсэхийн аль аль нь хүний эрүүл мэндэд хөнөөл учруулдаг.
Копенгагены Их Сургуулийн эрдэмтэд цусан дахь Д витамины түвших хэт ихсэх зүрх судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралтын хооронд холбоо өндөр байгааг анх удаа тогтоосон байна.
Өмнө нь Нийгмийн Эрүүл Мэндийн салбарын хувьд Д витамин дутагдалд ихээхэн анхаардаг байсан билээ. Олон судалгаанууд ч Д витамины түвшин буурах нь эрүүл мэндэд хортой гэдгийг нотолж ирсэн.
Гэвч ийнхүү уг шинэ судалгаагаар анх удаа цусан дахь Д витамины түвших хэт ихсэх нь зүрхний титэм судасны эмгэг болон тархины цус харвалтаас шалтгаалан нас барах эрсдлийг нэмэгдүүлдгийг илрүүлээд буй.
Судалгаанд 247.574 дани хүмүүсийг хамруулж Д витамины түвшинг судалжээ.
Эдгээр хүмүүсийн цусан дахь Д витамины түвшинг 7 жил хүртэлх хугацаанд шинжилсэн бөгөөд энэ хугацаанд 16.645 өвчтөн нас баржээ.
Зүрх судасны өвчлөлөөс шалтгаалсан нийт 5454 өвчтөн байснаас
-ТАРХИНЫ ЦУС ХАРВАЛТААС 1574,
-ЗҮРХНИЙ ХУРЦ ШИГДЭЭСЭЭР 702 хүн нас барсныг илрүүлжээ.
Эдгээр нас баралтыг Д витамины түвшингийн ихэссэнтэй холбоотойг тогтоосон байна.
Цусан дахь Д витамины түвшин 70 nmol/ л-ээс их үед өвчтөнд сөргөөр нөлөөлдөг болохыг илрүүлсэн.
Цаашид цусан дахь Д витамины түвшинг 100 nmol / л-ээс их үеийн нөлөөний талаарх дэлгэрэнгүй эмнэлзүйн туршилт хийх шаардлагатай байгааг дурдсан.
Иймээс та Д витамины бэлдмэл хэрэглэхдээ заавал цусан дахь Д ВИТАМИНЫ ТҮВШИНГЭЭ шалгуулаарай.