Х.Оргил
05 сарын 17, 2019
Витамин, минералын нэмэлт бэлдмэл, ялангуяа кальцийн бэлдмэл хэрэглэх нь ясны эрүүл мэндэд тустай гэдэг. Гэвч зүрхэнд халтай болохыг эрдэмтэд баталжээ.
Судалгаанд 2700 гаруй хүнийг хамруулж, 10 жилийн хугацаанд хийгдсэн эмнэлзүйн шинжилгээг нэгтгэжээ.
Johns Hopkins Их Сургуулийн судлаачид нэмэлт бэлдмэлийн хэлбэрээр кальцийг хэрэглэхэд зүрхний гэмтэл болон судсанд судасны хатуурлын товруу хуримтлуулах эрсдлийг нэмэгдүүлж болзошгүй гэж дүгнэсэн байна.
Ялангуяа зүрх судасны системд хор хөнөөлтэйг батлан харуулсан судалгаа боллоо гэж профессор Erin Michos тайлбарлажээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.