Энтрепренершип, инновацийн тухай илүү ихийг мэдэж авч, 

туршлага хуримтлуулах хүсэлтэй залуучуудын анхааралд:


Workcentral Mongolia хамтын оффисоос оюутан залуучуудын зуны дадлагажигч, сайн дурын “Experience Central” хөтөлбөрөө зарлалаа. Workcentral Mongolia нь Сингапур улсад төвтэй олон улсын хамтын оффис бөгөөд 2017 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хамтын оффис нь гарааны бизнесүүдийн хөгжил, инновацийн төв болохоор ажиллаж байгаа бөгөөд одоогоор 7 компани, 100 гаруй гишүүнтэй. Монголын гарааны бизнесийн эко системийн хөгжилд хувь нэмрээ оруулах төсөл хөтөлбөр, сургалт, арга хэмжээг үүсгэн байгуулагдсан цагаас төрөл бүрийн байгууллагатай хамтран хэрэгжүүлсээр байна. Бид гарааны бизнес, энтрепренершип, инновацийн туршлага, ойлголт мэдлэгтэй, чадавхитай залуу боловсон хүчин бэлдэх зорилгоор ДАДЛАГАЖИГЧ, САЙН ДУРЫНХНЫ ХӨТӨЛБӨР болох “Experience Central”-ийг эхлүүлж буй юм. 



Хөтөлбөр нийт 2 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд байгууллагын зүгээс: 

  1. Дадлага, сайн дурын ажлын албан ёсны тодорхойлолт гаргах, тодорхойлох захидал бичиж өгөх
  2. Хувь хүний чадавхи сайжруулах сургалт, хөтөлбөрүүдэд хамруулах


Ажлын орчны ирээдүйг тодорхойлогч coworking space-т дараах чиглэлээр дадлагажих санаачлагатай, бүтээлч, хариуцлагатай, өсөх сэтгэлгээтэй оюутан залуучуудыг урьж байна. 

  1. Харилцаа холбоо хариуцсан дадлагажигч
  2. Олон нийтийн харилцаа, сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг, төгссөн, эсвэл энэ салбарт сонирхолтой байх
  3. Нийтлэл, блог бичих сонирхолтой байх
  4. Мультимедиа сэтгүүл зүйл сонирхолтой бол давуу тал болно
  5. Эвент, сургалтын менежмэнт
  6. Бизнес менежмэнт чиглэлээр суралцдаг, эсвэл тухайн салбарт сонирхолтой байх
  7. Хүнтэй харилцах, өөрийгөө илэрхийлэх чадвартай
  8. Харилцаа холбооны флатформ ашиглаж байсан туршлагатай, сошиал медиа сувгуудын талаарх ойлголт сайтай байх
  9. Төсөл хөтөлбөр хариуцсан дадлагажигч
  10. Англи хэлийг дундаас дээш түвшинд эзэмшсэн
  11. Төслийн менежмэнт, эсвэл холбогдох салбарт суралцдаг, тухайн салбарын тухай ойлголт, сонирхолтой байх 
  12. Ямар нэг төсөл дээр гар бие оролцон ажиллаж байсан туршлагатай байх (төслийн цар хүрээ, зорилго чиглэл хамаарахгүй. Өөрөө төсөл санаачлан бичиж байсан бол давуу тал болно)


Сайн дурын ажилтан:  (ТАВАН сайн дурын ажилтан бүртгэнэ)

Зуны амралт чөлөөт цагаа өөртөө, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж, олон шинэ хүнтэй танилцаж, туршлага хуримтлуулж өнгөрөөх хүсэлтэй хэн бүхэнд зориулав. Workcentral Mongolia нь гарааны бизнесүүд, энтрепренерүүдэд зориулсан төрөл бүрийн төсөл хөтөлбөр, эвент, сургалт зохион байгуулдаг тул мэдэхгүй чадахгүй гэж өөрийгөө бүү хязгаарлаарай.

Манай байгууллагын төрөл бүрийн чадвар, туршлагатай багтай ажиллаж туршлага хуримтлуулж, шинэ боломжийг өөртөө бий болгож, өөрийгөө хөгжүүлэх боломжтой. 

Ерөнхий шаардлага:

  • Дадлага сайн дурын ажилтан долоо хоногт 24 хүртэлх цагаар ажиллах боломжтой байх (Тал цагаар ажиллах боломжтой гэсэн үг)
  • Дадлага сайн дурын ажлын хугацаанд хамтын оффис дээр байрлан ажиллах 
  • Дадлага, сайн дурын ажлын хугацаанд тодорхой үүрэг хүлээх учир ажлын хариуцлага хийгээд ёс зүйг баримтлах
  • Бүтээлч, задгай сэтгэлгээ хэзээд WELCOME 
  • Насны хязгаар 18-30


Материал хүлээн авах: 

  • Мэргэжлийн дадлагажигч, сайн дурынхан өөрийн CV, товч намтрыг (Монгол эсвэл Англи хэл дээр) uchral.ganbaatar@gmail.com хаягаар 2018 оны 5-р сарын 16-аас 6-р сарын 1 өдрийг хүртэл хүлээн авна. 

Хөтөлбөр эхлэх: Сонгогдсон сайн дурынхан, мэргэжлийн дадлагажигч нарт чиглүүлэх, зааварчилгаа өгөх сургалтыг 6-р сарын 4-ний өдөр зохион байгуулах бөгөөд тухайн өдрөөс албан ёсоор ажиллаж эхэлнэ. 



Хөтөлбөрийн хүрээнд холбогдох: 

Г.Учрал,

Community manager

80800212