Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу агаарын тээврийн МИАТ ТӨХК тусгай үүргийн нислэгүүдийн тийзийн үнийг өнөөдөр буюу 2021 оны гуравдугаар сарын 01-нээс 15 хувиар бууруулжээ.


Тодруулбал, тусгай нислэлгүүд:

1. Сөүл-Улаанбаатар чиглэлд тариф 530.000 вон байсныг 72.100 воноор хямдруулж 457.900 вон

2. Токио-Улаанбаатар чиглэлд тариф 59.150 иен байсныг 8.100 иенээр хямдруулж 51.050 иен

3. Франкфурт-Улаанбаатар чиглэлд тариф 830 евро байсныг 99 еврогоор хямдруулж 731 евро

4. Истанбул-Улаанбаатар чиглэлд тариф 734 ам.доллар байсныг 105 ам.доллароор хямдруулж 629 ам.доллар

5. Нурсултан-Улаанбаатар чиглэлд 364 ам.доллар байсныг 50 ам.доллараар хямдруулж 314 ам.доллар болгожээ.


Нислэгүүдийн тариф хэрхэн буурсныг хүргэж байна.


Манай улс энэ гуравдугаар сард 12 удаа тусгай нислэг үйлдэж, иргэдээ татан авахаар шийдвэрлэсэн. Тус 12 нислэгээр нийт 1920 иргэн эх орондоо ирнэ. Нислэгүүдийн 6 нь БНСУ-ын Сөүл рүү, 3 нь Япон улсын Токио руу, 2 нь Франкфурт руу, 1 нь Казакстаны Нурсултан хот руу үйлдэгдэнэ.

Иргэд эх орондоо ирэхээс өмнө PCR шинжилгээ өгнө. Ирээд зочид буудалд 10 хоног тусгаарлагдахдаа 2, 8 дахь өдрүүдэд давтан шинжилгээ өгч, сөрөг гарсан тохиолдолд гэртээ гарна. Нийт 14 хоног тусгаарлагдах шаардлагатай учир үлдсэн 4 хоногийг гэрт тусгаарлан ажиглахаар зохцуулаад буй.


Тус нислэгүүдийн чиглэл, хуваарийг хүргэж байна.