Хөвсгөл аймгийн Цагаан- Үүр сумын нутаг дахь Даяндээрхийн агуй болон орчин тойрныг нь бүрэн цэвэрлэжээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Улаанбаатар хот дахь нутгийн зевлел, Монголын ногоон уламжлал сан, Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газар, цагдаагийн хэсэг, байгаль орчны байцаагч нар хамтран нутгийн иргэд болон, сүсэгтэн олонтой хамтран шинийн 8-нд тус агуй болон орчин тойрныг нь цэвэрлэсэн байна.

Энэ үеэр бүтэн өдрийн турш уулын бэл хэсгийг хамгаалалтад авч хэц татан автомашинуудыг нэг зогсоолд байршуулж, Монголын ногоон уламжлал сангийн үйл ажиллагааг танилцуулж Даяндээрхийн агуйд аялах маршрут гарын авлага зөвлөмжийн хамт өгсөн байна. Мөн агуйн схемчилсэн тойм зураг бүхий санамж самбаруудыг байршуулжээ. Өчигдөр 100 гаруй автомашинтай 600 орчим сvcэгтэн тус агуйг зорин ирсэн байна.

Цаашид иргэд Даяндээрхийг зорин очихдоо жолооч нарыг мөсөн дээгүүр болгоомжтой зорчих, олон нугалаа нугачим үүссэн байгаа тул мөсөн дээр хурдаа тохируулан зорчих, агуйд элдэв юм өргөхгүй, зөвхөн мөргөж залбиран, хүслээ шивнэн, мөнгө, хадгаа даллан аравнайлж, агуйн хананд хүргэж, энерги авхуулан авч буцахыг анхааруулав.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг