Эмэгтэйчүүдэд хандах хандлагыг өөрчилсөн зоригт эмэгтэйчүүд

Э.Мөнхтуяа
08 сарын 11, 2021

Судалгаанаас харахад эмэгтэй хүйс нь эсрэг хүйсээ бодвол илүү хүчирхэг байдаг. Учир нь эхийн хэвлийд илүү хурдан бойждог, эрс тэс уур амьсгалд эрчүүдээс илүү удаан амьдрах чадвартай бөгөөд IQ-ийн тестээр эрчүүдийг давж гардаг гээд олон зүйлийг дурьдаж болно. Энэ бол зөвхөн статистик үзүүлэлтийн үр дүн биш амьдрал дээрх олон жишээ түүхүүд харуулдагийг бид мэднэ.

Бид бүхэн энэхүү гайхалтай, хүчирхэг бүсгүйчүүдийн үйлдэл, амжилтуудыг та бүхэнд эргэн сануулахыг хүслээ.

1. Кэтрин Свитцер бол Бостоны марафон гүйлтэнд албан ёсоор бүртгүүлсэн анхны эмэгтэй юм. Зохион байгуулагчид түүнийг зогсоохоор оролдож байна.


2. Ирина Роднина нь хамгийн алдартай уран гулгагч ба Олимпийн 3 удаагийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 10 удаагийн аварга болсон байна. Бага байхдаа уушгины хатгалгаа 11 удаа тусч байжээ.


3. Лелла Ломбарди бол Формула 1 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оноо авсан цорын ганц эмэгтэй юм.


4. Кей Д'Арси нь бүх амьдралынхаа туршид сувилагчийн ажил эрхэлсэн байна. 69 настайдаа, тэр Холливудад очих мөрөөдлөө биелүүлэхээр шийджээ. Түүнд арван жилийн дараа “Agent 88” цувралын гол дүрд тоглох урилга ирсэн байна.


5. Смаранда Брэеску нь нисэх онгоцны нисгэгч болон шүхэрчдийн анхдагч юм. Тэрээр дэлхийд шүхэрчний зөвшөөрөл авсан анхны эмэгтэйчүүдийн нэг билээ.


6. Лаура Басси нь Их сургуулийн хамгийн анхны эмэгтэй профессор бөгөөд албан ёсоор заах эрх авсан эмэгтэй юм.


7. Джули Креффилд нь гүйхэд хэтэрхий тарган гэж хэлэгддэг байсан гэнэ. Тэрээр одоо марафонд гүйгч, зохиолч, хүмүүст урам зориг өгдөг илтгэгч болжээ.


8. Эмэгтэй математикчдын анхдагч София Ковалевская хилийн чанадад явж, Их сургуульд суралцахын тулд гэр бүл болж байжээ.


9. Жой Мангано, салсан гурван хүүхдийн эх байсан бөгөөд 100 гаруй зохиол бүтээл туурьвисан байна. Түүний хамгийн алдартай нь “Miracle Mop” юм. Женнифер Лоуренс нь энэхүү агуу эмэгтэйн дүрийг олны сайн мэдэх “Joy” нэртэй кинонд харуулсаныг та бүхэн магадгүй санаж байгаа бизээ.

 

10. Руби Бриджс нь Африк Америк гаралтай цагаан арьстны сургуульд суралцсан анхны өнгөт арьстай хүүхэд юм. Түүнийг Америкийн маршалууд хамгаалан, ерөнхийлөгч Дуайт Эйзанхауэр сургуульд нь хүргэж өгсөн байна.



Эх сурвалж: https://brightside.me 

Холбоотой сэдвүүд

дэлхий эмэгтэйчүүд

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.