21 дүгээр дижитал зууны иргэн болох хүүхдүүддээ дараах чухал чадварыг суулгаарай.

Шүүмжлэлтэй сэтгэн бодох чадвар /Critical thinking skills/

Шүүмжлэлтэй сэтгэн бодох чадвар гэж юу вэ? 

Шүүмжлэлтэй сэтгэн бодох чадвар гэдэг нь юу хийх, юунд итгэх тухай ил тод, логиктойгоор бодох, сэтгэх чадварыг хэлнэ. Үүнд эргэцүүлэн, бие даан бодох, сэтгэх чадвар ордог. Энэ чадвар нь ахисан түвшний сэтгэн бодох чадварт тооцогддог. Энэ чадвар нь сэтгэн бодох өндөр чадвараас гадна, эергээр сэтгэх чадварыг шаарддаг байна. Үүнд шинжлэх, үнэлэх, хасах, бүхэлдүүлэх, тоон чадварууд ордог. Шүүмжлэлтэй сэтгэн бодох чадварыг өөрөөр хүний мэдээллийг бодитойгоор шинжилж, логик дүгнэлт гаргах чадвар гэж хэлдэг.  Шүүмжлэлтэй сэтгэн бодох чадвартай хүн дараах чадваруудыг эзэмшдэг: 

✔Санаа хоорондын логик уялдааг ойлгох 

✔Аргументыг таних, бий болгох, үнэлэх 

✔Учир шалтгааны уялдаа холбоогүй байдал, нийтлэг алдааг олж мэдэх 

✔Системтэйгээр асуудлыг шийдэх 

✔Санааны чухал, ач холбогдол, хамааралтай байдлыг таньж мэдэх 

✔Өөрийн итгэл үнэмшил, үнэт зүйлсийг зөв буруу эсэхийг эргэцүүлэн дүгнэлт хийх 

Шүүүмжлэлтэй сэтгэн бодох чадварын бүрэлдэхүүн чадвар:

1. Аналитик сэтгэлгээ: Мэдээллийг зохистойгоор шинжлэх чадвар нь шүүмжлэлтэй сэтгэн бодох чадварын чухал хэсэг. 

2. Харилцааны чадвар: Мэдээллийг цуглуулахдаа эсвэл бусдад өөрийн дүгнэлтийг танилцуулахад харилцааны чадвар чухал байдаг.

3. Бүтээлч сэтгэлгээ: Мэдээллийн хэв маяг, хоорондоо уялдаа холбоогүй мэдээллийн холбоосыг гаргах чадвар нь шүүмжлэлтэй сэтгэн бодох чадварын нэг хэсэг юм. 

4. Нээлттэй сэтгэлгээ: нөхцөл байдлыг бодитоор үнээх чадварт хүний өмнөх туршлага, мэдлэг, боловсрол чухал үүрэг гүйцэтгэдэг. 

5. Асуудал шийдвэрлэх чадвар: Асуудлыг оновчтой шинжилж, шийдэл санал болгох хэрэгжүүлэх чадвар. 

Шүүмжлэлтэй сэтгэн бодох нь мэдээлэл цуглуулах биш юм. Санах ой сайтай, баримттэй  мэдээлэлтэй хүн сайн шүүмжлэлтэй сэтгэн бодох чадвартай гэсэн үг биш. Шүүмжлэлтэй сэтгэгчид өөрийн мэдэж байгаа зүйлээс үр дагаврыг дүгнэлт хийх, асуудлыг шийдвэрлэх дээ мэдээллээ хэрхэн ашиглахаа мэдэх, өөрөө өөртөө мэдээлэл өгөх үүдээс мэдээллийн хамааралтай эх үүсвэрүүдийг эрж хайх чадвартай байдаг. 

Шүүмжлэлтэй сэтгэн бодох чадварыг мөн маргаантай, шүүмжлэлтэй хүнтэй андуурах хандлагатай байдаг. Энэ чадвар нь бидэнд мэдлэг олж авч, онол мэдлэгээ сайжруулах, өөрийн аргументаа бэхжүүлэхэд тусалдаг. 

Шүүмжлэлтэй сэтгэн бодогчид дараах шинж чанартай байдаг: 

✔Төрөл бүрийн асуудлыг сонирхдог

✔Мэдээлэл сайтай байхыг эрмэлздэг 

✔Шүүмжтэй сэтгэн бодох чадвараа ашиглан боломжийг анхааралтай хардаг 

✔Өөрийн сэтгэн бодох, учрыг олох чадвартай итгэлтэй байдаг 

✔Янз бүрийн үзэл санаанд нээлттэй ханддаг 

✔Сонголт, хувилбаруудыг бодолцож, авч хэлэлцэх дээ уян хатан 

✔Бусад хүмүүсийн үзэл бодлыг ойлгодог 

✔Учир шалтгааныг гаргахдаа шударга ханддаг 

✔Өөрийн алдаа дутагдал, өөрийгөө гэх үзэл, цуу яриатай нүүр тулах даа шударга байдаг 

✔Шүүмжийг няцаах, өөрчлөх, гаргах чадвартай

✔Өөрчлөлт шаардлагатай үед эргэцүүлэл хийж үзэл бодлоо дахин авч үзэж, өөрчлөх хүсэлтэй